В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргаан нэг жилийн ойн дээрээ шийдэгдэв. 2013 оны арваннэгд үгээр сарын 21-ний 689 дүгээр тогтоолоор В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар тогтоосон ч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид уг тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаснаар энэ хэрэг дахин сөхөгдсөн юм.
Уг гомдлыг Улсын дээд шүүхийнхэн хянаад “БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1981-1986 оны нэгдсэн төлөвлөгөөний “Соёл, урлаг радио нэвтрүүлэг” гэсэн хэсэгт В.И.Лениний музейн төсөв, зарлагыг тусгайлан, харин МАХН-ын Төв хорооны төсөв, зарлагад тусгаагүй. Зөвхөн уг барилгыг тухайн үед МАХН-ын ашиглалтад шилжүүлсэн баримтууд байна” хэмээн тогтоолд дурджээ. Дээд шүүхийнхний өмнөх шийдвэр хууль зөрчөөгүй, нотлох баримтад үндэслэсэн байна гэж үзээд В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг энэ сарын 11-нд эцэслэн тогтоолоо.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “ССАЖЯ өнөөдрөөс (өчигд өр) яг нэг жилийн өмнө В.И.Лениний музейн барилгыг төрд эргүүлэн авах хүсэлтийг Төрийн өмчийн хороонд тавьсан. МАН-ын хүсэлтээр 11 удаа хойшилж, дөрв өнт өө зарласан шүүх хуралдааны дүн эерэгээр шийдэгдсэнд баяртай байна. В.И.Лениний музейн барилгыг 2013 оны нэгдүгээр сарын 12-ны 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музей болгож, ирэх зургадугаар сарын 1-нд нээнэ. Засвар, тохижилтод зарцуулах хөрөнгийг ССАЖЯ гаргана. Өнгөрсөн хугацаанд В.И.Лениний музей рүү биднийг оруулаагүй учраас хэчнээн төгрөгийн засвар үйлчилгээ хийхийг хараахан тогтоогоог үй байна” гэж ярилаа.
Үлэг гүрвэлийн төв музей 100 гаруй үзмэртэй байна. Музейн гол үзмэр нь Т-Батаар ба түүний “аав” байх аж. Түүний “аав”-ыг өдгөө Байгалийн түүхийн музейд хадгалж буй. Түүний цээж болон сүүл хэсгийг Т-Батаарынхтай ижил болгон, тэнцвэрийг нь өөрчилж, Үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах гэнэ.
О.БАТ-УНДРАХ