Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан “Аса” циркт шалгалт хийгээд хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Мэргэжлийн уран бүтээлчг үйн зэрэгцээ байр талбайнхаа ихэнх хэсгийг зориулалт бусаар ашиглаж байгаа “Аса консалтинг” ХХК-ийн “Аса цирк” нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн учраас энэ оны дотор зөрчлөө арилгах үүрэг өгчээ. Тус газрын дарга О.Магнай “Циркийг хэзээ ч баар болгохыг зөвшөөрөхгүй. Энэ бол баталгаатай” хэмээн хэлсэн юм.
Цирк хувьчлагдсанаас хойш мэргэжлийн жүжигчдээ цөөлсөөр өдгөө цалинтай, байнга ажилладаг жүжигчин “Аса цирк”-т үгүй болсон. Бусад уран бүтээлч ч циркийн байранд бэлтгэл хийх эрхгүй байдаг. Тэгвэл ШӨХТГ-аас циркийг хувьчилж авахдаа байгуулсан гэрээнд зааснаас цөөнгүй тооны жүжигчнийг байнгын ажлын байраар хангаж, гэрээт уран бүтээлчдэд бэлтгэл хийх боломж бүрдүүлж, энэ оны дотор хамгийн багадаа 48 удаагийн тоглолт хийж, барилга байгууламж, гаднах талбайгаа циркийн зориулалтын дагуу ашиглах шаардлага хүргүүлээд байгаа аж.
Анх циркийг хувьчилж авахдаа менежементийн “Аса” багийнхан 2007-2011 онд циркийг хөгжүүлэх стратеги төл өвлөгөөндөө жилд 64-109 удаа тоглолт хийнэ гэсэн байдаг. Гэрээгээ тэд өдий хүртэл бүрэн утгаар нь хэрэгж үүлээгүй аж. Тиймдээ ч циркийг гар утасны худалдааны төв, IT zone дэлг үүр, банк, авто машины зах болгон хувиргаад байгаа. ШӨХТГаас “Аса цирк”-т хүрг үүлж байгаа шаардлагад “Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах таван жилийн төлөвл өг өө боловсруулж ирүүлэх” тухай ч дурджээ.
Хэрэв “Аса цирк”-ийнхэн Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулж, холбогдох хуулийн дагуу Улсын циркийг хувьчлан худалдсан гэрээг цуцалж, Төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрл үүлэх гэнэ.
Ж.СОЛОНГО