Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох 55 хавтас хэргийг Дүүргийн анхан шатны I шүүх өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид таван өдрийн турш хэлэлцэж, баасан гаригийн шөнө шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс Ч.Гансүхийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан, хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, татварын улсын байцаагчаар ажиллах эрхийг нь найман жилээр хасаж, чанга дэглэмтэй хорих ангид мөн хугацаагаар ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн бусдаас хахууль авахыг завдсан үйлдэлд нь 100 сая төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял оноосон бол, хууль бусаар олсон хоёр тэрбум 845 сая төгрөгийг нь хурааж, төрд шилжүүлэхээр болов. Д.Энхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бусаар хөрөнг өжсөн, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэнд тооцож, найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргав. Түүнээс 592 сая төгрөгийн хөрөнгө хурааж төрд, 50 сая төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газарт олгуулахаар боллоо. Харин татварын улсын байцаагчаар ажиллаж байсан шүүгдэгч Т.Галмандах, О.Бямбасүрэн, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, гурван жил хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнг энэ хэрэгт ахынхаа хэрэгт хамжигчаар оролцсон гэж буруутган гурван жил хорих ял ногдуулав. Тэрбээр нэгэн аудитын компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа хайгуулын хэд хэдэн компанид шалгалт хийсэн аж. Ингэхдээ өөр хүний нэрээр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсан байна. Харин ах нь тухайн компаниудын татварыг төлүүлэлгүй төрийг хохироосон аж. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзээд дээрх ялыг оноохын зэрэгцээ аудитор хийх эрхийг нь гурван жилээр хассан байна.
Мөн Ч.Гансүхийн хэрэгт хуурамч дүгнэлт гаргаж өгсөн хэрэгт холбогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Балжирын Жаргалыг 36 сая 504 мянган төгрөгөөр торгов. Тэрбээр Ч.Гансүх, Д.Энхбат нарын хэргийн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд хуурамч дүгнэлт гаргасан хэрэгтээ ийм ял сонсож, хууль бусаар олсон, эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй байгаа 86.5 сая төгрөгийн хөрөнгөө төрд хураалгахаар боллоо. Ч.Гансүх, Д.Энхбат нарын хэрэгт тэрбээр дүгнэлт гаргахдаа 19 сая төгрөгийн орлогыг 16 сая болгож бууруулсан бөгөөд энэ нь дээрх хоёр хүний улсад учруулсан хохирлыг тооцоход сөрөг нөлөө үзүүлэхээр байсан гэнэ. Харин иргэний хариуцагчаар татагдсан “Пийбоди Поло ресорсез”-ийн 1.2 тэрбум, “QGX Монгол” компанийн 13.4 тэрбум төгрөгийн татварыг Татварын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх хоёр компанийнхан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой татвараа төлөөгүй, ингэхэд нь Ч.Гансүх нар нөлөөлс өн гэж хэрэгт татагдсан юм.
, “Пийбоди Поло ресорсез”-ийнхон “Унух” гэх компаниас лиценз худалдан авсан ч татвараа зохих ёсоор төлөөгүй гэсэн мэдээлэл Татварын ерөнхий газарт иржээ. Ч.Гансүх үүний дагуу Д.Энхбатад үүрэг даалгавар өгсөн аж. Д.Энхбатын тушаалын дагуу хоёр байцаагч шалгалт хийгээд 1.2 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй зөрчил илрүүлж, УМБГ-т шалгуулахаар шилж үүлсэн байна. Гэвч Ч.Гансүх Д.Энхбатаар зөрчлийг нь хүчингүй болгуулснаар хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Харин шүүгдэгч Б.Буяннэмэх, Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарыг цагаатгасан байна.
Г.РАВЖАА