Дорнод аймгийн Халх голын бүс нутгаас солонгосчууд 330 мянга га талбайг тариалангийн зориулалтаар түрээсэлсэн гэх мэдээлэл ор үндэсгүй гэдгийг ҮХААЯ-наас мэдэгдлээ. “БНСУ-ын “КОИКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага буцалтгүй тусламжаар 200 га талбайд усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон “Халх гол” төслийн загвар аж ахуй байгуулж, энэ онд ҮХААЯ-нд хүлээлгэж өгөх юм. Загвар аж ахуйг Улсын үрийн аж ахуйн чиглэлээр ажиллуулна. Түүнээс биш солонгосчууд Халх голын бүс нутагт газар түрээсэлсэн гэдэг мэдээлэл ташаа” хэмээн ҮХААЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан ярилаа.