Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчин, НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж тараасан, импортын бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлсөн мэтээр хуурамч тайлан гаргаж, их хэмжээний татвараас зайлсхийсэн 57 компанийг Татварын ерөнхий газар илрүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгж болон хуурамч падаан ашиглаж, татвараас санаатайгаар зайлсхийсэн байгууллагуудад Татварын ерөнхий хуулийн 74, НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж, цахим тайлангийн системд үйлдэл хийх эрхийг нь хаах, аж ахуйн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байгаа аж.
Х.ЭРХЭМ