Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 12-нд 84 тарваганы арьс хууль бусаар хил давуулахаар завдсан дөрвөн хүнийг гааль, цагдаа, хилийн тагнуулын албаныхан хамтран илрүүлжээ. Тэд биедээ 64, гар тээшинд 20 тарваганы арьс нуусан байсан аж. Эдгээр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Замын-Үүд дэх Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Б.БУЛГАН