Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн I, II прокурорын газар байгуулагдсантай холбогдуулж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр А/12 тоот тушаал гаргаж, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокуророос тавих хяналтын харьяаллыг шинэчлэн тогтоолоо. Дээрх тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна.
Дээрх тушаал гарсантай холбогдуулж, Улсын ерөнхий прокурорын 2012 оны арванхо ёрдугаар сарын 14-ний А/48 тоот тушаалыг хүчингүй болгожээ. Дашрамд дурдахад, Дүүргийн I прокурорын газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн, II прокурорын газар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянголын нутагт гарсан хэрэгт хяналт тавьж ажиллах юм. Дээрх хоёр газар тус бүр орлогч прокурор хоёр, хэлтсийн дөрвөн даргатай байх гэнэ.
Г.ОРЧЛОН