Цагдаагийн албаны тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЦЕГ, УМБГ, ЭЦГ болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн ажилтнуудад хүлээлт үүссэн. Цагдаагийнхантай уулзахаар очиход ажлаа хийж буй хүн цөөн, “Бүтэц зохион байгуулалт хэрхэж, бид хаачих бол, цол тэмдэг маань яах бол, цолны мөнгөгүй болох нь” гэсэн хүмүүс л байсан. Ийм нөхцөл үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХӨНДЖЭЭ
Ийм дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн хийжээ. Уг нь цэрэг, цагдаагийн цол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийл өгч баталдаг. Үүний дагуу цагдаагийн хурандаа хүртлэх цолыг ЦЕГ-ын дарга олгодог байсан юм. Харин ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийг нэг төрөл мэргэжлийн цэргийг захирч байгаа дээд албан тушаалтан гэдэг утгаар нь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, генерал цол олгодог журамтай. Энэ журам ч одоо ч хүчин төгөлдөр. Гэтэл Хууль зүйн сайдын санаачлан, тус яамнаас боловсруулсан Цагдаагийн алба хаагчийн тухай хуульд цагдаагийн албан тушаалын цолыг салбарын сайд нь олгохоор заажээ. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт “Энэ хуулийн 34.3-т заасан адилтгах албан тушаалын ангилал, зэрэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 34.1.3, 34.1.4- т заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг цагдаагийн төв байгууллагын дарга тус тус тогтооно” гэж заасан байна. Энэ заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг Цагдаагийн цол олгох журмыг зөрчсөн гэж Ажлын хэсгийнхэн дүгнэсэн аж. “Энэ журам хүчингүй болоогүй байхад Хууль зүйн сайд цагдаагийн албан тушаалын цол олгохоор заасан нь Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хөндсөн” гэжээ.
МӨРДӨХ АЛБАНЫ ХУУЛИЙГ БАТЛААГҮЙ БАЙХАД УМБГ, ЭЦГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ БОЛОХГҮЙ
Цагдаагийн байгууллагын бүтцээс Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн газрыг салгаж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болгохоор төлөвлөөд байгаа. Бүтцийг нь бараг баталчихаад байгаа ч гэх юм билээ. Гэвч энэ нь мөн л хэрэгжих боломжгүйд хүрээд байна. Тиймээс үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж Ажлын хэсгийнхэн үзжээ. Гэвч УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд тал тал тийшээ явсан. Хэдийгээр бүтцийн өөрчлөлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан ч энэ богино хугацаанд Мөрдөх албаны тухай, Гэмт хэргийн тухай гэсэн хоёр том хуулийг баталж чадах, эсэх нь эргэлзээтэй. Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийнхэн цагдаагийн алба хаагчидтай уузсаныхаа дараа “Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүндрэл үүсээд байна. Тухайлбал, Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэн батлагдаагүй байхад УМБГ, ЭЦГ-ын бүтцийг өөрчлөх нь олны анхаарал татсан хэргүүдийн шалгалтын явц, шийдвэрлэх ажиллагаа цалгардаж, төр, иргэдийн эрх ашиг хохирч, алба хаагчдын албандаа хандах хандлага муудахад хүрч болзошгүй.
Цагдаагийн байгууллагын хуулиар хоёр өөр чиг, үүрэг бүхий дээрх хоёр байгууллагыг татан буулгаж, нэгтгэсэн нь гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлын арга барилаар тэмцэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад дангаар нь даатгахад хүрчээ. Энэ нь мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэгдсэн бодлого удирдлагагүй болох зэрэг сөр өг үр дагавартай. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн есдүгээр зүйлд Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай техник хэрэгсэл ашиглаж, халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтныг ажиллуулна” гэж зөвхөн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахад ашиглахаар хуульд тусгажээ. Гэтэл ЭЦГ нь нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гүйцэтгэх ажлаар олж тогтоохоос гадна угтан тагнах ажил явуулж, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, гэмт хэрэгтэй тэмцэх стратеги боловсруулдаг. Эдгээр ажил нь цалгардахад хүрээд байна.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн есдүгээр зүйлийн дээрх заалт зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх бололцоо нөхцөлийг хаасан, цаашлаад үндэсний аюулгүй байдал, эрх ашигт хохирол учруулж болзошг үй заалт болсон” гэж үзжээ. Түүнээс гадна нэр томъёоны хувьд ч зөрчилдөж буй гэдгийг Ажлын хэсэг олж харжээ. Тухайлбал, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч гэх нэр томъёо хэвээрээ байхад Цагдаагийн албаны тухай хуульд ийм нэр томъёо байхгүй, зөвхөн хууль сахиулагч гэж байгаа нь хууль хоорондын зөрчил гарахад хүрээд буй аж. Мөн Мөрдөх албаны, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг процессийн, гэмт хэрэгтэй тэмцэж буй хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хууль шинэчлэгдэн батлагдаагүй байхад гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй УМБГ, ЭЦГ-ыг нэгтгэх болсон нь хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм. Тиймдээ ч прокурорын байгууллага “Эрхгүй байгууллагаар хэрэг шалгуулахгүй” хэмээн УМБГ-т ирсэн өргөдөл гомдлыг татаж авснаар гэмт хэрэгтэй тэмцэх ажил цалгардахад хүрчээ. Түүнчлэн өөр нэг зүйл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн бүтцэд гэмт хэрэгтэй нийтийн хэв журам хамгаалах зорилгоор аливаа эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, хуваарилах үүрэг бүхий мэдээлэл нэгтгэн боловсруулах төв байна” гэж заасан байгаа юм. Гэтэл Нийтийн хэв журам хамгаалах алба нь нууц ажиллагаа болон гүйцэтгэх ажил явуулдагг үй, нууц эх сурвалжийн мэдээлэлтэй танилцдаггүй аж.
ЦЕГ-ЫН БҮТЭЦ ДАНХАЙХ УУ
Монгол Улсын Ерөнхийл өгчийн санаачлан хэрэгжүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн хэлэлцүүлэг цагдаагийн байгууллагад ч хамаатай. Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ын бүтэц, орон тоо өөрчлөгдөөгүй ч, 2012 онд 60 хүн ажиллаж байсан тус газарт өдгөө 157 хүн ажиллуулахаар баталжээ. Ерөнхийл өгчийн дэвшүүлсэн уриалгыг эсэргүүцэж буй аятай тус газрын орон тоо томорсон байна. Үүнээс гадна Цагдаагийн албаны тухай хуульд ЦЕГ-ын орон тоог Засгийн газар, Хууль зүйн сайд батлахаар хуульчилсан байхад Цагдаагийн байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгжийн бүтцийг Хууль зүйн сайдын А/266, А/267 дугаар тушаалаар ЦЕГ-ын дарга батлахаар тогтоосон. ЦЕГ-ын бүтцийг бригадын генерал Б.Билэгт өөрийнхөөрөө “зурсан” нь Хууль зүйн сайдыг бухимдуулж, твитер хуудсаараа дамжуулан үүнийгээ илэрхийлсэн.
Эцэстээ Хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын хооронд зөрчил үүссэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хууль зүйн сайдын дээрх хоёр тушаал нь энэ оны нэгд үгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Зохион байгуулалтын бүтцийн нэгж, албаны чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно” гэсэн заалттай зөрчилдөж, хоёр эрхмийн хооронд үл ойлголцол бий болсныг үгүйсгэхгүй гэж цагдаагийн зарим алба хаагч ярьсан юм.
Г.АРИВЖИХ