- Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин энэ хэрэгт шалгуулж байжээ -
Засгийн газрын дэргэдэх “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдоод байгаа тус сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өчигдөр гурав дахь өдрөө хэлэлцэв. Өмнө нь шүүгдэгчид М.Алдар тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар З.Болдбаатар, Б.Мөнхбаяр, И.Ганбат нар тэдний гэм бурууг дэнслэх болсон юм. Улсын яллагчаар НПГ-ын хяналтын прокурор О.Гэрэл, М.Гантулга, өмгөөлөгчөөр Б.Энхзаяа, Д.Данзанноров тэргүүтэй 20 орчим хүн оролцож, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд шүүх хурал ар гэрийнхэнд нь нээлттэйгээр боллоо. Шүүгдэгч Н.Хүрэлсүхийг удирдлага дороо ажиллаж байсан нягтлан М.Хулан, Х.Болдмаа, мэргэжилтэн Б.Чимэд- Эрдэнэ, БОНХЯ-ны мэргэжилтэн Д.Цэцгээ нартай бүлэглэн “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс удаа дараагийн үйлдлээр таван тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж буй. Хэвлэлээр дээрх хүмүүсийг 1.9 тэрбум төгрөг завшсан гэсэн мэдээлэл гарсан.
Шалгалтаар тогтоогдож, яллах дүгнэлтэд дурдсанаар энэ мөнгө нь ердөө нэг удаагийн үйлдлийнх нь учруулсан хохирол гэнэ. М.Хулан, Б.Чимэд-Эрдэнэ, Д.Цэцгээ нар Н.Хүрэлсүхийн гарын үсэг, тамгатай баланк ашиглан, хуурамч бичиг баримт үйлдэж, удаа дараагийн үйлдлээр 2.7 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон байна. Энэ хэргээ М.Хулан нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин Н.Хүрэлс үх “2.7 тэрбум төгрөгийн асуудлыг би мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй” гэж мэдүүлжээ. Н.Хүрэлсүхийн зөвшөөрлөөр түүний хувь эзэмшдэг “Экологи анализ инженеринг” компанид хамт ажиллаж байсан, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судлаач, шүүгдэгч М.Алтанбагана нартай хамтран 2.3 тэрбум орчим төгрөг шилжүүлж завшсан хэргээр түүнийг буруутгаад байгаа юм. Тиймээс Н.Хүрэлсүх, М,Хулан, Б.Чимэд-Эрдэнэ, Д.Цэцгээ нарт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт үйлдсэн, эд хөрөнгө завшиж үрэгд үүлсэн хэмээн шүүгдэж байгаа. Шүүгдэгч Б.Чимэд-Эрдэнийг бусдаас хахууль авсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, эд хөрөнгө завшсан хэрэгт буруутгасан. Тэрбээр хуурамч компани байгуулснаа татан буулгахаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч ажилтай, шүүгдэгч Ж.Сүрэнд нэг сая төгрөгийн хахууль өгчээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад Б.ЧимэдЭрдэнэ “Би Ж.Сүрэнд хэрэглэж бай гэж нэг сая төгрөг өгсөн” гэсэн бол, Ж.Сүрэн “Би түүнээс нэг сая төгрөг зээлж авсан, түүнийгээ буцааж авахгүй гэхээр нь тус болох үүднээс гуйсан ажлыг нь гүйцэлд үүлсэн” хэмээн тайлбар өгсөн байна. Б.Чимэд-Эрдэнэ, Ж.Сүрэн нар СЭЗДС-д хамт суралцаж байжээ. Түүнээс гадна Б.Чимэд-Эрдэнэ гэр хорооллыг хийн зуухаар хангах төс өлд шалгарсан компанийн захирал Т.Мөнхчулууныг удаа дараа дарамтлан “Би чамд тус болсон биз дээ” гэсээр 44 сая төгрөг авчээ. Түүнийгээ Н.Хүрэлсүхтэй хувааж авсан тухай мэдүүлсэн аж. Хүний дарамт шахалтад орсон Т.Мөнхчулуун бусдад хахууль өгсөн хэргээр ялтан болохдоо тулжээ. Энэ хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Д.Гэрэл, Б.Алтантуяа гэх хоёр байцаагчийг буруутган шүүж байгаа юм. Тэд хяналт шалгалт хийж байхдаа шүүгдэгч М.Хулан, Б.Чимэд-Эрдэнэ нарын хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтыг гүйцэд уншилгүй явуулснаас дээрх хүмүүст удаа дараа сангийн хөрөнгө завших боломж олгосон гэж яллах дүгнэлтэд дурджээ. Тиймээс энэ хоёр хүнийг албан үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгасан байна. Д.Гэрэл нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн эхнэр юм. Харин шүүх хуралд оролцож буй энэ хоёр хүний ар гэрийнхэн нь дээрх хэрэгт улстөр орж, буруугүй хоёр эмэгтэйг хэрэгтний ширээний ард суулгалаа гэж байлаа. Уг хэрэгт УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх гэрчийн мэдүүлэг өгсөн бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин, Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтэн Саранзаяа гэх эмэгтэйг сэжигтнээр татсан гэнэ. Гэвч түүнд холбогдох хэргийг шалгалтын явцад хэрэгсэхгүй болгосон сурагтай.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч М.Хулан, Б.Чимэд-Эрдэнэ, Д.Цэцгээ нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Нотлох баримт шинжлэн судлахад Д.Цэцгээ нь сангийн хөрөнгөөс завшсан мөнгөөрөө байр, “Волксваген Тигуан” маркийн автомашин худалдаж авсан тухай асуудал ч сөхөгджээ. Харин өчигдөр 09.30 цагаас үргэлжилсэн шүүх хурал өмгөөлөгч нар шүүгдэгчдэд оноох ялын талаар шүүмжлэлээ хэлснээр эхэллээ. Улмаар шүүгдэгч нар эцсийн үгээ хэлснээр шүүх хурал завсарлаж, 16.00 цагийн үед шүүгч нар зөвлөлдсөн юм. Манай сонины дугаар 21.30 цагийн үед шилжих мөчид шүүх бүрэлдэх үүн зөвлөлдөж дуусаагүй, шийдвэрээ гаргааг үй байв.