Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ-ын Байгаль орчны алба үнэг, хярс агнуулахгүй байх арга хэмжээ авч эхэлжээ. Тус албаныхан барааны захад шалгалт хийж, иргэдийн нууцаар зарж буй үнэг, хярсны арьсыг хураан авч байгаа аж.
Учир нь тус аймагт сүүлийн жилүүдэд үлийн цагаан оготно олширчээ. Түүнийг дагаад үнэг, хярс ихэссэн байна. Гэтэл ажилгүй иргэд, олз хайгчид үлийн цагаан оготноор хооллодог энэ амьтдыг зөвшөөрөлгүй агнаж, аймгийн төвд авчран ченжүүдэд үнэгний арьсыг 20.000, хярсныхыг 15.000 төгрөгөөр зардаг болсон аж.
Үнэг, хярсны арьс зарж байгаад баригдсан иргэдийг хамгийн багадаа 192.000 төгрөгөөр торгож, нэмж 200.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг юм байна.