“Стрингс”, “Санко”, “Турбо” гэх гурван баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвш өөрлийг цуцлуулахаар Баянгол дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд санал хүргүүллээ. Эдгээр гурван баар удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлдэг нь тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнуудын шалгалтаар ил болж, арга хэмжээ авахуулж байсан юм.
Тухайлбал, энэ он гарснаас хойш Баянгол дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс” бааранд дөрөв, 14 дүгээр хороонд байрладаг, М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороонд байх А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарыг тус бүр хоёр удаа торгож, зөрчлөө арилгахыг даалгасан ч одоо болтол хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа гэнэ.
Г.ЦОЛМОН