Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахаар завдсан хэрэгт холбогдоод байгаа кино найруулагч Г.Бадамрагчаа, Өвөрмонголын иргэн О.Цэнгэл нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон юм. Гэвч энэ сарын 21-нийг хүртэл хойшлуулах шийдвэр шүүх бүрэлдэхүүн гаргалаа.
Учир нь хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч байгаа үндсэрхэг үзэлт залуусын “Хөх Монгол” бүлгэмийн тэрг үүн Д.Гансүрэнг хуралд заавал оролцуулах шаардлагатай гэж өмгөөлөгч, прокурор шүүхэд танилцуулсан аж. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Гансүрэн Япон улсад чухал ажлаар явсан байна.
Г.ЦОЛМОН