Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар ангийнхан “Отгон жолоо” автокурстэй хамтран 22 хүм үүжигчийг өөрсдийнх нь хүсэлтээр жолооны курст суралцуулжээ. Тус курсийн багш нар ангийнх нь байрлалд очиж хичээл зааж, сургасан аж. Тэдгээр 22 хүмүүжигч ажил хийж, цалингаараа уг сургалтад хамрагдсан гэнэ. Мөн тус ангийн долоон алба хаагч жолооны сургалтад хамрагдаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, жолоочийн үнэмлэхээ гардан авчээ.
Тус анги нь хотын төвөөс алслагдсан учир алба хаагчид нь сурч боловсроход хүндрэлтэй байдаг тул цаг үеэ олсон сургалт болсон талаар ангийн удирдлага нь хэлж байна. Өнгөрсөн онд хорих 403 дугаар анги 116 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, хөдөлм өрийн хөлсөнд нь тохирсон цалин бодож олгон түүнээс нь 17.7 сая төгрөгийг бусдад учруулсан хохиролд нь суутгасан байна.