Шинийн 2-ны өдөр буюу энэ сарын 1-нд ИНЕГ-ын Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн судлах албаныхан ЗТЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудаа түргэн авахуулжээ. Ингэхдээ ацаг шүдний зөрүү, нисэх баг, ИНЕГ-ын холбооны ажилтнуудын буруу ойлголцлоос болсон гэнэ.
Бидний авсан мэдээллээр А-Жет компанийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг энэ сарын 1-нд Бурхан халдун уулыг зорьсон аж. Очоод буухдаа өгүүлбэрийн одоо цаг, өнгөрсөн цагийн төгсгөлийн ялгааг гаргаж хэлээгүйгээс болж, алга болсонд тооцогдож, улмаар эрэн хайх ажиллагаа ИНЕГ-аас эхлүүлэх гэж байжээ. Тодруулбал, “ЕС-145”- ынхан бууж байна гэж хэлсэн үү, эсвэл буулаа гэж хэлэхдээ ойлголцоогүйгээс ИНЕГ-ынхан эрэн хайх баг бэлтгэж эхэлсэн гэнэ. Нэг их сүйд болохооргүй асуудлыг ИНЕГ-ынхан өндөр авахуулахаар явдал цөөнгүй гардагаас монголын авиакомпаниудаа унагах бодлого тус газраас бариад байна уу гэх хардлага үүсээд байна.
Тус газрынхан “Хүннү эйрлайнс” компанийн үйлчилгээ муу гэх зэргээр эх орныхоо авиакомпаниудыг гоочилсон мэдээлэл цацаж, гадаадын нислэгийн компаниудад нислэгийн цаг их өгч байгаагаас нь ингэж хардах хүн цөөнгүй байна.