Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг өнг өрс өн сарын 29-нд хохирогчийн өмгөөл өгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Б.Эрдэнэбаатар нь 2013 оны долдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын I багийн нутаг, “Хужирын гол” гэх газарт согтуудаа эхнэр О-г хэрцгийгээр зодож, бүрэлгэсэн хэрэгт холбогдсон юм.
Уг хэргийг Булган аймаг дахь Сум дундын шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 23-нд хэлэлцээд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн гэж Булган аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эрдэнэбаатарыг хүнийг санаатай хөнөөсөн гэмт хэргийг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн Б.Эрдэнэбаатар нь хохиролд 5.1 сая төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсан аж.
Булган аймгийн шүүх уг хэргийг 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хуралдаанаас Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барьсан, дутуу хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй, хохирогчийн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дутуу шалгасан гэж дүгнээд, хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.
Г.ОРЧЛОН