Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Шантаршгүй монгол хүн”-ээр өргөмжилсөн нь ёстой “нүдээ олсон” үйл явдал болов. Тэрбээр үнэхээр шантаршгүй нь их олон зүйл дээр харагддаг. Хамгийн наад зах нь л “Удирдаж буй Засгийн газар чинь данхайгаад байна шүү” гэж олон нийт төдийгүй Ерөнхийлөгч хүртэл хэлээд байхад “Үгүй ээ” гээд л үхэн хатан зүтгээд байгаа. Ард түмнийхээ, Төрийн тэргүүнийхээ үгийг үл тоож, шантаршгүйгээр тэмцэж буй ийм хүнийг тийн өргөмжлөх нь зүйн хэрэг.
Ерөнхий сайд болмогцоо хийсэн түүний олон томилгоо хууль бус болсныг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихэд шүүмжилсэн. Гэтэл тэр бүхнээс нэгийг нь ч авч хэлэлцээгүй. Н.Алтанхуяг улаан нүүрээрээ, шантаршгүйгээр хамгаалж буй хүм үүсийн нэг бол Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр хууль бусаар томилогдсон хэдий ч нэг жил гаруй ажиллаж буй Т.Батмагнай.
Төрийн мэргэшсэн, шударга албан хаагчид ажиллах учиртай энэ чухал агентлагийг Ерөнхий сайдын халаасны хүмүүсийн нэг тэрбээр төрөл арилжуулж, найз нөх өд, шахааны хүмүүсийн алба болгоод байна.
1. Т.Батмагнай, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч. 1991-1994 онд Санхүү, эдийн засгийн техникум төгссөн. Төрийн албанд нэг өдөр ч ажиллаж байгаагүй энэ эр сүүлийн 10 жил “Чингис хаан” банкны дэд захирал байжээ. Энэ банкийг ОХУ-ын иргэн С.Громов байгуулж, нэлээд хэл ам таталж байсан юмдаг. Одоо байдаг, эсэх нь мэдэхгүй, байдаг бол ихэд нууцлаг үйл ажиллагаа явуулдаг байх гэмээр. Т.Батмагнай АН-ын гишүүн, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн “Эрүүл чийрэг монгол хүн” дэд Ажлын хэсгийн ахлагч байсан. Төрийн албанд ажиллаж байгаагүй ч банк, санхүүгийн мэргэжилтэй, хувийн банкны дэд захирлаар 10 жил ажилласан түүнийг ТЕГ-ынхан залуу, эрч хүчтэй хүн ирлээ хэмээн хүлээж авсан гэдэг юм билээ.
Авлигад хамгийн их өртөмтгий байгууллага, албан хаагчдын жагсаалтад дээгүүр ордог ТЕГ-т ирсэн даруйдаа тэрбээр төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж солихоос ажлаа эхэлсэн аж. Өөрөө хууль бусаар томилогдон ирсэн энэ залуу Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн даргыг татварын албанд гурваас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17-гийн нэг дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, Төрийн албаны тухай хуулийн энэ хэсгийн “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сонгон шалгаруулах замаар орон тоог нөхнө” гэсэн заалтыг зөрчиж, тэр ч бүү хэл Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад татварын албыг мэргэшсэн удирдлагаар хангахад чухал ач холбогдолтой 27-гийн тав дахь заалтыг хасаж, хуулийг өөртөө нийц үүлэн батлуулж, ТЕГ-ын дарга болохоор санаархаж байна гэж учир мэдэх хүмүүс ярив. Түүний энэ санаархал биелэх байх л даа. Учир нь эрх баригчид тэр байтугай юмыг хийгээд байгааг олон түмэн хангалттай харж байна. Ямар сайндаа л нэг агентлагийн даргыг томилох гэж ажлын байрных нь тодорхойлолтыг багш мэргэжилд нь тохируулан өөрчилж байх вэ дээ. Т.Батмагнайг дээрх газрын даргын орлон гүйцэтгэгчээр хууль бусаар, хугацаагүйгээр томилсноор татварын маргаан таслах, төсвийн орлогын бүрдлийг хангах, захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагаанд олон хууль, тогтоомж зөрчигдөхөд хүрсэн аж. Тухайлбал, татварын албадын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг татвар төлөгчийн гомдлоор захиргааны журмаар урьдчилан хянан шийдвэрлэдэг. ТЕГ-ын дарга нь Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг тушаал гарган баталгаажуулж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болгодог. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч бус түр орлон гүйцэтгэгчийн эрх зүйн чадамжг үй тушаал, шийдвэр үүд нь татварын албаны үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсээр жил гаруй болж байгааг Ерөнхий сайд мэдээгүй гэвэл түүн шиг худал юм үгүй. Энэ мэт хууль бус олон зүйл байсаар атал Засгийн газрын тэргүүн бүх юмыг өндөг аятай өөгүй байгаа мэтээр харагдуулах гэхдээ “нийвийдсээр” сууна. Т.Батмагнайг энэ байгууллагад ирснээс хойш татварын албаны түүхэнд анх удаа улсын төсвийн орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Тэрбээр татварын албаны бүх байцаагчаасаа улсын байцаагчийн эрх сунгах шалгалт авч, сар гаруйн хугацаа өнгөрсөөр байтал дүнг нь танилцуулаагүй атлаа “Шалгалтад олон хүн тэнцээг үй” хэмээн тодорхойг үй байдал үүсгэн төрийн чухал албаны ажлыг тасалдуулахад хүргэж, албан хаагчдаа дарамталсан шигээ суух болсон гэх. Т.Батмагнай өөр өө хууль зөрчин түр орлон гүйцэтгэгчээр ирсэн шигээ мөн л хууль зөрчиж, төрийн албыг хууль бус түр орлон гүйцэтгэгчээр дүүргээд байна.
2. С.Орхон, ТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч. Тэрбээр Т.Батмагнайтай хамт магистрантурт нэг ангид суралцаж байсан. Төрийн албаны наад захын мэдлэггүй, асуудалд хувийн ашиг сонирхлоор ханддаг гэж хамт олон нь тодорхойлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын албанд маш олон хүнийг шинээр авснаас тус байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүйд хүрсэн аж. Тиймээс бусад албан хаагчийнхаа үр дүнгийн урамшууллыг хасаж, авчирсан хүмүүсээ цалинжуулж байгаа гэнэ.
3. А.Тамир, ТЕГ-ын Бизнесийн зөвлөлийн дарга, ТЕГ-ын даргын орон тооны бус зөвлөх. Татвар, санхүү, бизнесийн зөвлөгөө өгдөг хувийн компанитай энэ залуу өөрийгөө Т.Батмагнай даргынхаа сайн найз хэмээн зарлаж явдаг гэсэн. Зөвлөг өө өгөх нэрийдлээр хууль зөрчиж, татварын асуудалтай хувь хүн, компаниудын төлбөрийг бууруулж, зөрчлийг аргалж өгдөг гэж хүмүүс барин тавин ярьдаг гэдгийг байцаагчид нь өөр хоорондоо шивэр авир хийдэг юм гэсэн. Түүний нэр дээр олон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага байдаг бөгөөд тэр бүхнийг найз Т.Батмагнай, С.Орхон, Б.Даваацэрэн нартай хамтран байгуулсан гэж ярьдаг. Т.Батмагнай ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсноор нэг талд нь ТЕГ хэмээх төрийн алба нөгөө талд нь түүний зөвлөх А.Тамир, найз нарынх нь байгуулсан татварын зөвлөгөө өгдөг аж ахуйн нэгжүүд ашиг олох зорилгоор төрийн албаны ажлыг булаан авч, үндэсний хэмжээний мэргэшсэн алба тэдний мөнгө олдог хэрэгсэл болж буйд ажилтнууд нь толгойгоо сэгсэрч сууна.
4. Б.Даваацэрэн, ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникумын нэг ангид суралцаж төгссөн. Хувийн нэгэн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан түүнийг татварын байцаагчид нь хяналт шалгалтын ямарч мэдлэг, туршлагагүй хэмээн дүгнэдэг юм байна. Татварын орлогын 100 гаруй тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдон шүүхээр шийтг үүлэхдээ тулаад буй Ч.Гансүхийн оронд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Сүүлийн үед Т.Батмагнай татварын давхар хяналт хийх ихэд сонирхолтой болоод байгаа гэсэн. Энэ газарт найзыгаа авсан нь Ч.Ганс үхийн нэгэн адил хууль бус зүйл хийхээр зэхэж буй юм биш биз гэж хамт олон нь харддаг юм билээ.
5. Б.Даваадэмбэрэл, ТЕГын Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникум төгссөн, дотнын андынх нь нэг.
6. Х.Минжирмаа, ТЕГын Хууль эрх зүйн хэлтсийн дарга. Нотариатчаар ажиллаж байсан. Татварын эрх зүйн наад захын мэдлэггүй, татварын хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, хэрхэн ойлгох талаар иргэдийн хүсэлтэд хариулт өгөх чадваргүй нэгэн хэмээн хамт ажиллагсад нь түүнийг дүгнэдэг юм байна. Өндөр дүн бүхий татварын актууд түүний шийдвэрээр хүчингүй болж байгаад татварын байцаагчид гайхдагаа хэлсэн.
7. Б.Цогтнаран, ТЕГ-ын Татвар хураалтын газрын дарга. Т.Батмагнайг “Чингис хаан” банкны дэд захирлаар ажиллаж байхад тус банкийг хариуцсан татварын улсын байцаагч байжээ. Т.Батмагнай түүнд ач санаж, энэ албанд томилсон байх магадлалтай.
8. Б.Бадрал, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга. Т.Батмагнайгийн зөвл өх бөгөөд бизнесийн хамтрагч А.Тамирын найз. “Голден Монголиа” компанийг хамтран үүсгэн байгуулагч түүнийг төрийн албанаас чөлөөлсөн байхад нь авчирч тавьжээ.
9. Б.Хүрэлчулуун, ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга. Т.Батмагнайтай банкны нэг салбарт хамт ажиллаж байсан.
10. Ц.Баярхүү, нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч. Т.Батмагнайтай хамт Санхүү, эдийн засгийн техникумыг 1994 онд төгссөн.
11. Х.Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга. Т.Батмагнайг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай харилцахад гол гүүр нь болдог гэх. Энэ утгаараа ТЕГ-аас гарч буй аливаа шийдвэрт ихэд нөлөөтэй хүн гэгддэг.
12. Ц.Амартайван, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга. Мөн л хууль зөрчин томилсон.
13. М.Болортуяа, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч. Б.Батмагнайтай хамт нэг сургууль төгссөн. Хувийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа онц их хэмжээний татварын орлогыг нуун дарагдуулсан гэх яриа байдаг. Энэ мэдээлэл үнэн, эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз ээ.
14. Н.Болормаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын хэлтсийн дарга. Т.Батмагнайгийн ангийн анд нь.
15. П.Батхүү, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч. Т.Батмагнайгийн ангийн анд. Түүнийг мөн л хууль зөрчин томилсон.
16. В.Баяраа, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч.
ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчтэй нэг сургууль төгссөн. Ангийн андаа томилохдоо түр орлон гүйцэтгэх хугацаа заалгүйгээр хууль зөрчин төрийн албанд ажиллуулж байна.
Ийнхүү Т.Батмагнай нь татварын хяналт шалгалт, ногдуулалтын хяналт, маргаан таслах зөвлөл, татварын мэдээллийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг мөнгө, санхүү, төлбөр тооцоотой холбоотой ажлын байруудад өөрийн ангийн болон ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг байршуулжээ. Энэ бүгдээс үүдэн “ТЕГ хэмээх төрийн чухал албаны нэр хүнд унаж, улсын төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар тасалдсан” гэж татварын ажилтнууд шүүмжилж буй аж. Гэтэл Ерөнхий сайд энэ бүхнийг сонсоогүй мэт царайлан сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Т.Батмагнайг ТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр, тус газарт түүний хийсэн томилгоо мөн л хууль бус болохыг эрх бүхий байгууллагууд тогтоожээ.
Д.ГАЛДАН