“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг уржигдар ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргалаа. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээг үй гэсэн үндэслэлээр түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн юм.
Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтад гаргаж авахаар өнгөрсөн хугацаанд нэлээд хөөцөлдс өн ч шүүгч татгалзаж, цагдан хорих хугацааг нь сар бүр сунгасаар ирсэн. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг саяхан Авлигатай тэмцэх газартай нэгтгэсэн. Г.Буяндоржийг батлан даалтад гаргасан нь үүнтэй холбоотой бололтой.
Х.ЭРХЭМ