Хилийн 0131 дүгээр ангийн хариуцдаг Гашуунсухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор тул загас хил давуулах гэж байжээ. Манай улсын иргэн Р.Төрмөнх гэдэг хүн 88-08 УНБ улсын дугаартай “Lехus-470” маркийн автомашинд хоёр тул загас нууж, хилээр гарах гэж байсан аж. Хилчид түүнийг саатуулан Хилийн тагнуулын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд хууль бусаар агнасан тул загасны гарал үүслийг тогтоож, хариуцлага хүлээлгэхээр ажиллаж эхэлсэн гэнэ.
Г.ОРЧЛОН