Дорнод аймаг дахь Хавиргын хилийн боомтоор хярсны олон тооны арьс болон хориглосон бусад эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэргийг хилийн 0132 дугаар ангийн хилчид илрүүллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хилчид 49-89 ДОА, 11-99 ДОА дугаартай хоёр автомашиныг шалгаад хярсны 200 орчим арьс, зэс, мах зэрэг гурван сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл хууль бусаар хил давуулах гэж байсныг олжээ. Эдгээр машиныг хилийн бүсэд орж ирэхээс өмнө гаальчид шалгаад юу ч илрүүлэлгүй явуулсан аж. Уг хэргийг иргэн Д.Чинбат, Б.Батзэрэг гэх хоёр хүн үйлдсэн байна.
Тэд өмнө нь контрбандын буюу эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдож байсан аж.