Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь нэгэн жолооч дайрч, нэгийг нь хөнөөж, нөгөөг нь хүнд гэмтээсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ талаар орон нутгийн эх сурвалж “Автомашины дугуй шатаж байгаа дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн зургаан алба хаагч газар дээр нь ажиллаж, галыг унтраагаад дуусаж байсан. Энэ үед суудлын нэгэн автомашин маш хурдтай ирж, аврагч гал сөнөөгч Н-ыг дайрч хөнөөгөөд мөн Н гэх алба хаагчийг хүнд гэмтээсэн. Өдгөө жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.
Г.РАВЖАА