- Тус яамны дээгүүр албанд ажиллаж байсан хүмүүсийг баривчиллаа -
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг албан тушаалтнуудыг АТГ-ынхан байгуулагдсан цагаасаа хойш шалгасаар ирсэн. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан нэгнээс эхлээд аймгийн Засаг дарга нар, төрийн жирийн албан хаагч хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчим баримтлан шалгаж, гэм буруутай үйлдэл байвал түүнийг нь тогтоон шүүхээр шийдвэрлүүлсээр байгаа. АТГ-ынхан энэ удаа Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнуудыг анхааралдаа авчээ. Тэдний заримыг нь уржигдар орой 72 цагийн хугацаагаар Цагдан хорьж, 461 дүгээр ангид саатуулсан байна.
Бидэнд олдсон мэдээллээр БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, БХЯ-ны газрын даргаар хурандаа цолтой ажиллаж байсан, өдгөө ГХЯны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, МоХөТэ компанийн захирал, Б.Баттулга нарыг өнгөрсөн лхагва гаригийн орой баривчилсан аж. Чухам ямар хэрэгт буруутгаж байгаа талаар тодорхой мэдээлэл хомс байна. Учир нь дээрх хүм үүсийг саатуулах зөвшөөрлийг Нийслэлийн прокурорын газраас авахдаа улсын маш чухал нууцад хамаарах хэрэг гэсэн нэмэлт тодотголтой ирсэн аж. Тиймээс эрх бүхий албан тушаалтнууд ч ямар нэг мэдээлэл өгөхөөс цааргалж буй. АТГ-ын албаны хүнээс тэднийг баривчилсан нь үнэн эсэхийг тодруулахад “Өчигдөр (уржигдар) орой манайхан Батлан хамгаалах яаманд ажилласан. Зарим хүний өрөөнд нь нэгжлэг хийж, нотлох баримт болохуйц зүйлсийг хураан авсан нь үнэн” гэв.
Биднийг өчигдөр 11.00 цагт БХЯ-нд очиход харуулын цэргүүд “Гаднын хүн нэвтрүүлэхгүй байх үүрэг өгсөн. Ямар учраас нэвтрүүлэхгүй болсныг мэдэхгүй” гэв. Тус яаманд ажилладаг зарим хүнтэй уулзвал “Энд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнаж байна. Бас айдас хүйдэстэй байна. Өчигд өр 19.30 цагаас эхлээд АТГ-ынхан орой болтол манайд ажилласан. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан, Санх үүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдсон Д.Жаргалсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн. Арай ч битүүмжлэлгүй явсан. Бодвол шаардлагатай зүйлээ олсон гэж үзсэн бололтой” гэв. Бидэнд олдсон мэдээллээр тэдний гэрт ч нэгжлэг хийжээ. Шүүх тэднийг цагдан хорих тогтоол гаргаагүй гэдгийг Дүүргийн I шүүхийн албаны хүн хэлэв. Учир нь мөрдөгчид ажлын цаг дууссанаас хойш буюу 17.00 цагаас хойш цагдан хорих тогтоол батлуулахаар иржээ. Шүүгч “Ажлын цаг дууссан тул тогтоол батлахг үй” гэсэн үндэслэлээр буцааж, “Маргааш өглөө ир” гэж явуулсан. 13.00 цагийн үед авсан мэдээллээр нэр бүхий хүмүүсийг цагдан хорих тогтоол манай шүүхээр батлуулааг үй байна” гэлээ. Харин мөрдөгчид өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд 72 цаг саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа аж.
Дээрх хүмүүсийг шүүхээс гурван жилийн ял сонссон бригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэрэгт хамаатуулж баривчилсан хэмээн зарим хэвлэлд мэдээлсэн байсан. Энэ мэдээлэл ташаа болохыг прокурорын байгууллагын эх сурвалж өгүүлэв. “Жанжин штабын даргыг стратегийн ач холбогдолтой төмөр зам зарсан гэх асуудал босч ирснээс болж яам, жанжин штабынхны хагарал идэвхжлээ. Төмөр замын асуудлаас болж, яамны шинэ бүтэц болон барилга, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн юм шиг байна” гэх зэргээр БХЯ, ЗХЖШ-ын офицерууд шивнэлдэж байна.
Харин дээрх нэр дурдсан хүмүүсийг ямар хэрэгт холбогдсон талаар баттай эх сурвалж “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж завшсан, хууль бусаар хөрөнг өжс өн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн. Тухайлбал, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Жаргалсайхан нар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөр өнгийг эргэлдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй юм билээ. Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэдэг нь энхийг сахиулах ажиллагааны төлбөрт НҮБ, НАТО зэрэг байгууллагаас орж ирдэг мөнгө. Үүний 70 хувийг нь энхийг сахиулагчид, үлдсэнийг нь Засгийн газрын нэрээр БХЯ авдаг. Уг мөнгийг угаасан байж болзошгүй гэж сэжиглэж байна” гэв.
Түүнээс гадна Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулж бариад одоо болтол ашиглалтад ороогүй байгаа 300 айлын орон сууцтай холбоотой асуудал ч тэднийг хэрэгт холбогдуулах шалтгаан болсон бололтой. Монгол Цэргийн музейн зүүн талд барьж буй арван давхар, дөрвөн орон сууцыг барьж эхлээд гурван жил гаруй болж байна. Санхүүжилтээ бүрэн авсан хэрнээ өнөө болтол ашиглалтад ороогүй, байр авсан 300 офицер, ахлагчийн дунд хүлээлт үүсгэчихээд байгаа. Зарим нь хэдийд ашиглалтад орох бол гэж хааяа эргэдэг гэх. Энэ барилгыг УИХ-ын гишүүн асан, “Молекул” Б.Батбаярын хүү Б.Баттулгын ХөМоТэ компани барьж буй гэдэг. Барилгын хөлс болох 10.3 тэрбум төгрөгийг тус компани ажлаа эхлээгүй байхдаа л бүрэн авсан байдаг. Гэвч энэ дөрвөн барилгыг ус, дулаанаар хангах боломжгүй 80 барилгын жагсаалтад оруулсан. Энэ дөрвөн орон сууц БХЯ-ны эрх бүхий албан тушаалтны мөнгө эргэлдүүлэх нэг боломж байсныг хууль хяналтынхан олж харж, сэжигтэй үйлдлүүдийг шалгахаар болсон нь тус яамныханд цочроо өгч байгаа бололтой.
Түүнчлэн БХЯ-ны дэргэд шинээр байгуулсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь тус яамнаас зарладаг бүхий л тендер, сонгон шалгаруулалтад нөлөөлж байгаа гэх зэрэг мэдээлэл авч, өнгөрс өн аравдугаар сард холбогдох байгууллагаас шалгалт хийж, энэ нэгдэлд аудитын шалгалт оруулснаар нэр бүхий хүмүүсийг шалгахаар болсон гэх. Юутай ч хууль хянаналтын байгууллагынхан тус яаманд бугшсан идээ бээрийг шахаж эхэллээ. Батлан хамгаалах яам Монгол Улсын төсвийн 20- иод хувийг зарцуулдаг том аппарат. Энэ нь эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөж байдаг аж.
ХЭН НЬ ХЭН БЭ
Хэрэгт сэжиглэгдсэн офицерууд хаана ямар алба хашиж байсан, хэний хүн бэ гэдэг нь бас л анхаарал татна.
БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ар тал хангалтын мэргэжлээр төгссөн. “Алтан хоромсог” гэх БХЯ-ны офицер, ахлагч нарын үнэт цаасыг эргэлд үүлдэг брокерийн пүүсийн захирлаар ажиллаж байсан. БХЯ-нд газрын дарга болохоосоо өмнө Цэргийн оёдлын “Бөртэ” улсын үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн. Сонгуулиар МАХН-ын талд идэвхтэй зүтгэснийхээ шагнал болгож, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, улмаар БХЯ-нд газрын дарга болтлоо дэвшсэн хүн. Батлан хамгаалахын сайдаар АН-ын хүмүүс томилогдсон ч тэдэнтэй сүжирч чадсан сүйхээтэй нэгэн.
Түүний эрхэлдэг албан тушаал нь мөнгө эргэлдүүлэх бүрэн боломжтой алба аж. Тодруулбал, БХЗГ нь салбарын зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн санд хөрөнгө төвл өр үүлэх, гадаадын тусламжийг зохицуулах, төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж, аж ахуйн нэгж үүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр тусгажээ.
Хурандаа Д.Жаргалсайхан. Тэрбээр Цэргийн нэгдсэн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгсөөд салбартаа бараг ажиллааг үй хүн гэх юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ах дүүсийн холбоотой (эхнэрийнх нь дүүгийн нөхөр буюу баз) гэгддэг түүнийг АНын сайд нар тус яамыг удирдахаар ирэхдээ Санхүүгийн албаны даргаар томилсон аж. БХЯ-нд ирэхээсээ өмнө Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан гэх. Яамны Санхүүгийн албаны даргаар энгийн албан тушаалд ирмэгцээ “сразу майор” гэдэг шиг шууд хурандаа цол авсан гэж БХЯныхан хэлдэг. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед яамны нэг чухал газар болох Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга болон дэвшжээ.
Хурандаа Ш.Сүхбаатар. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болдын дэргэдээ дагуулан явж албан тушаалд томилдог хүмүүсийн нэг нь Ш.Сүхбаатар. Тэрбээр Эвслийн Засгийн газрын үед БХЯны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдож, дэд хурандаа, хурандаа цолыг богино хугацаанд авсан. Л.Болд Гадаад харилцааны яаманд ирэхдээ хажуудаа авч, мэргэжлийн дипломатчийн хашиж ирсэн Консулын газрын захирлын суудлыг түүнд “бэлэглэжээ”.
Хурандаа Л.Ариунболд. “Монгол базальт” компанийн захирал тэрбээр “Монгол- 999” үндэсний нэгдлийн даргаар ажиллаж байгаад Шинэчлэлийн Засгийн газрын Батлан хамгаалахын сайдын иргэний зөвлөхөөр ирсэн. Улмаар тус яаманд шинэ зохион байгуулалтаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг байгуулахад даргаар нь томилогдсон юм. Эх сурвалжийн өгүүлснээр түүнд идсэн уусан юм байхгүй бололтой. Өмнөх сайд, дарга нарын хоморгонд орсон гэх.
ХөМоТэ компанийн захирал Б.Баттулга. Түүний удирддаг компани хаана явсан газраа балагтай гэхэд хилсдэхгүй. Анх “Спейшл” нэрээр байгуулагдсан тус компани БОАЖЯ-наас “Цаг агаарт зориудаар нөлөөл өх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгж үүлэх” хөтөлбөрийн хүрээнд борооны үүлний тархалт, шилжилт, бичил бүтцийг судлах зориулалттай радарын явуулын дөрвөн станц нийлүүлэх тендерт оролцож байсан билээ. Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймагт өгөх дээрх дөрвөн станцын нэг бүрийн үнэ нь 330 сая төгрөг буюу нийт өртөг нь 1.9 тэрбумаар нийлүүлэх тендерт ялчихаад, хугацаандаа нийлүүлээг үй, чанарг үй техник авчирсан гээд нэлээд хэл ам болж байж буцааж байсан. Дараа нь Хөвсгөл аймаг дахь Бүрэнхааны фосфоритын ордыг хууль бусаар, Л.Болдын дэмжлэгтэйгээр эзэмшсэн асуудлаар АТГ-т шалгуулж байсан удаатай.
Г.РАВЖАА