АНУ-ын Миссисипи муж улсын БиверКрик хотын иргэн Жон Ричард Ролатер олон сая долларын үнэ бүхий динозаврын ясыг Монголын хилээр хууль бусаар гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр түүхэн олдвор, эртний эдлэл цуглуулдаг бөгөөд “By Nature Gallery” хэмээх дэлгүүртэй юм байна. АНУ-ын Вайоминг муж улсын Прокурорын газар түүнийг шалгаад гэм буруутайг нь тогтоожээ.
Өдгөө 69 настай тэрбээр сээр нуруутан амьтдын чулуужсан яс, тэр дундаа сэлмэн соёот ирвэсийн гавлын яс, далавчит үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг 2.5 орчим сая ам.долларын үнэ бүхий олдворыг хилээр гаргасан аж. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байна.
Х.ХАНГАЛ