Хилээр дөрвөн кг орчим алт гаргах гэж байсан Улаанбаатар хотын харьяат залууг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран илрүүллээ. Сэжигтэн залуу Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу энэ сарын 9-нд хил гарах гэж байхад нь хууль хяналтын байгууллагынхан саатуулсан байна. М нь биедээ 3.9 кг алт нуусан байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Тэрбээр Замын-Үүдийн иргэн О-той хамтран эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ он гарснаас хойш эд зүйл хууль бусаар хил нэвтр үүлэхийг завдсан 44 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.