Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгэн малчны үхрийг хулгайлсан хэрэг удаа дараа гарчээ. Сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн ч төдийлэн тоодоггүй байсан гэх. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хоёр үхрээ алдсан малчин Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар нутгийн хоёр иргэн хулгайлж, махлан Дархан-Уул аймгийн хүнсний захад аваачиж худалдсаныг тогтоожээ.
Тэдний хулгайлсан малд Баруунбүрэн сумын хэсгийн төлөөлөгч Н гарал үүслийн гэрчилгээ бичиж өгдөг байсан талаар сэжигтнүүд шалгалтын явцад мэдүүлсэн гэнэ. Үүний дагуу хэсгийн төлөөлөгч Н-ыг мал хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгахаар болоод байгаа аж. Өдгөө тэднийг Орхон аймгийн Цагдаагийн газраас Хөтөл дэх Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Г.РАВЖАА