Дундговь аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар өөрийг нь огцруулсныг үндэслэлгүй хэмээн үзээд шүүхэд ханджээ. Тус аймгийн ИТХ VII хуралдаанаараа түүнийг огцруулж, Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд ИТХ-ын тогтоолд гарын үсэг зурснаар түүнийг огцруулсан юм. Харин С.Сүхбаатар өөрийг нь огцруулсан VII хуралдааны шийдвэрийг VIII хуралдаанаар хүчингүй болгосон хэмээн үзэж байгаа аж.
Ерөнхий сайдын захирамж гарснаас хойш 15 хоногийн дотор тус аймгийн ИТХ хуралдаж, шинэ Засаг даргыг томилох учиртай. Тиймээс Дундговийн ИТХ IX хуралдаанаа энэ сарын 20-нд хийхээр товлоод байсан ч МАН-ын бүлэг уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм байна.
С.Сүхбаатарын гомдлыг шүүх шийдвэрлэх хүртэл тус бүлэг хуралд оролцохгүй гэж мэдэгджээ.
Б.БАЯСАЛМАА