Малайзад гэмт хэргийн золиос болж амиа алдсан Б.Энхтуяагийн хэрэгтэй холбоотойгоор зарим мэдээллийн хэрэгслээр “Цагдаагийн байгууллага энэ хэрэгт анхаарахгүй байна” хэмээн мэдээлж буй. Энэ мэдээлэлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Монголын цагдаагийн байгууллага хүсэлт тавьсаны дагуу Малайзын цагдаагийн ажилтнууд ар гэрийнхэнд нь үйлчлэх алба хаагчдаа томилон ажиллуулж байгаа. Хэргийн үнэн бодит байдлыг тогтоох талаар хоёр улсын цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэж мэдээллээ.