Монгол Улсын иргэн Д Москва, Бээжингийн олон улсын суудлын галт тэргээр ОХУаас өнгөрсөн бямба гаригт Монголын хилээр нэвтрэхдээ цүнх болон хувцас хэрэглэл, бээлийндээ 7.26 мм-ийн хийн гар буу нэг, хийн бууны цэнэглэгч баллон есийг нуун оруулж иржээ. Энэ хэргийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрынхан илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Хуулиараа бол хийн гар буу болон цэнэглэгч баллон нь тусгай хэрэгсэлд хамаарах бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага хилээр нэвтрүүлдэг аж.
Д.БАТСҮРЭН