Сэлэнгэ аймгийн нутагт мод тээвэрлэж явсан “Зил- 131” маркийн автомашин осолдож, дотор нь сууж явсан хүмүүсээс гурав нь амиа алджээ. Орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг ихэд нууцалж байна гэсэн мэдээлэл буй. Орон нутгийн эх сурвалж “Шинэ Бадрах” гэх компани мод тээвэрлэх зөвшөөрөлтэй, аймгийн мод модон материалын зах ажиллуулдаг юм.
Уг компанийн эзэмшлийн “Зил-131” автомашинаар мод тээвэрлэж явсан таван хүн осолдож, газар дээрээ гурав нь нас барсан. Хоёр нь эмнэлэгт маш хүнд байгаа. “Шинэ Бадрах” компанийн удирдлага ажилчдадаа бүрэн бус, тоормосгүй тээврийн хэрэгсэл өгч явуулснаас гурван залуу нас барж, мөн тооны гэр бүл өнчирч хоцорч байна.
Тус компанийн захирал нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Баян” хочтой Д.Баатартай ах дүү. “Шинэ Бадрах” захыг Д.Баатарын зах гэж Сэлэнгэ даяар ярьдаг. Д.Баатарын тухайд ИТХ-д байгаль орчин, ногоон хөгжил хариуцдаг. Тиймээс ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй” гэж мэдээллээ.
Г.РАВЖАА