Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд хууль хяналтын байгууллагынхан төрийн өндөр алба хашиж байсан томчуудын мөнгө завшсан, луйвардсан, угаасан гэх ноцтой хэргүүдийг дэлгэсэн нь ах намынхныг “намнах”, сонгуульд АН-ынхны ялах нэг хөзөр болсон гэж олон хүн үздэг. БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Түмэндэмбэрэл, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Ганс үхийн, Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы, МИАТ-ынхны хэрэг гээд татвар төлөгчдийн мөнгийг угааж, луйвардсан хэд хэдэн ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалган нэгийг нь шүүхээр шийдвэрлээд байгаа. Гэтэл шүүхээр шийдвэрлэсэн тэр хэрэгт холбогдогчдын мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ашиглаж завшсан гэсэн үндэслэлээр ял шийтгээд буй. Харин бусад хэргийг хэрхсэн нь тодорхойгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиантайгаа хамт өнгөрсөн намрын налгар өдрүүдэд таг болчихоод байгаа.
Албан тушаал, эрх мэдлээ урвуулсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг нам жим болсон нь сонгуулийн шоу байсан гэж хардах хүн олон. Түүгээр зогсохгүй МАН-ын харьяалалтай хүмүүсийг хамгийн түрүүнд барьж, хорьсон хэд хэдэн тохиолдол нь шинэ хэлмэгд үүлэлт Монголд гарав уу гэсэн айдсыг зарим хүнд төрүүлсэн байх. 2000 оноос хойш төрийн эрхэнд МАН-ынхан гарч, түүнээс хойших 12 жилд дураараа дургиж, төрийн албыг мөнгө олох, баяжих арга болгосон гэх хардлага тус намын харьяалалтай олон хүнийг “дээлээ нөмрөхөд” хүргэсэн. Мөнгө угаасан хэмээн хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь дуулиан шуугиантайгаар зарласан дээр дурдсан хэрэг сонгуулийн шоу байсан хэмээн ах намынхан үздэг. Сонгуулийн үеэр дуулиан дэгдээгээд түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болсныг хэлмэгдүүлэлт байсан гэх хүн ч бий. Тухайлбал, Ч.Гансүхийн өмг өөлөгч нар “Түүний данснаас нэг ч төгрөг гараагүй. Түүнд эрүү шүүлт тулгасан” гэж мэдэгдэж байсан билээ. Хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүсийн гэм бурууг тогтоож чадахгүй, үндэслэлгүйгээр олон сарын турш хорьж шалган хэлмэгд үүлж буй бол шүүх, прокурор, мөрд өн байцаах албаныхан хариуцлага хүлээх ёстой гэж үзэх хүн ч бий. Мөрдөн байцаалт яагаад удаашраад байгааг өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар л мэдэх хэрэг. Юутай ч олны анхаарал татсан албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан дээрх хэрг үүдийг шалгах ажиллагаа хуулийн дагуу, хэвийн явж буй талаар прокурор, мөрдөн байцаах байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Ч.ГАНСҮХИЙН ХЭРГИЙГ ДАХИН ЯЛЛУУЛАХААР ШИЛЖҮҮЛЭВ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Ганс үхэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт хоёр дахь удаагаа шилжүүллээ. Хууль хяналтын байгууллагаас түүнийг гэм буруутай гэж үзэн нэлээд удаан хугацаанд хорьж шалган, батлан даалтад гарахыг нь ч зөвшөөрөхгүй байгаа. Түүнийг ойр дотнынхоо хүмүүсийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, угаасан хэмээн яллагдагчаар татаад буй бөгөөд мөрд өн байцаалтын явцад тэрбээр өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Харин нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа гэж прокурорууд хэлж буй юм. Түүний хүү Г.Ганзул нь “Экстра Орос” бөөний худалдааны төв, “Wholesale center”, “Food wholesale center” гэх компанийн толгой компани болох “Бест-Анзу”- гийн захирал бөгөөд тус компанийн дансаар багагүй мөнгө орж гарсан ч тэд их хэмжээний мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Шалгалтын явцад хэд хэдэн компаниас хүүхдүүд, дүү нар, аавынх нь нэр дээрх данс руу хэдэн саяар тоологдох мөнгөн дүнтэй гүйлгээ хийсэн нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-д сурдаг өөр нэг хүү Г.Ганзулынх нь данс руу ч сэжигтэй гүйлгээ хийсэн нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон сурагтай.
Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ НАРЫН ЭСРЭГ “ФИЛИПС” КОМПАНИЙНХАН ЗАРГА МЭДҮҮЛСЭН ГЭВ ҮҮ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэлээд хугацааны турш шалгаж байгаа. Уг хэрэгт түүнээс гадна тус яамны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нарын таван хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсээс шалгаж, АТГ-т шилжүүлсэн. Тендер будлиулж, өөрсдийн ивээлд байдаг “Лабтех” компанийг шалгаруулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд “Лабтех”-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангахгүй, хоцрогдсон, хугацаа нь дууссан байснаас үүдэлтэйгээр ийнхүү шалгах болсон. Тухайлбал, ГССҮТ-д суурилуулсан дүрс оношлогооны MRI аппаратыг тус компанийнхан 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, шинэ тоног төхөөрөмж хэмээн нийлүүлсэн ч гадаад оронд олон жил ашигласан хуучин эд байснаас өдгөө ашиглах боломжгүй болсон юм. Тэднийг саатуулсны дараа С.Батзоригийн ахын урилгаар “Филипс”- ийн ОХУ дахь төлөөлөгч хэмээх орос эр ирж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд дээрх хүн нь тус компанитай ямар ч холбоогүй нэгэн байсан нь тогтоогдсон. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр “Филипс”-ийнхэн нэр төрөө сэргээлгэхээр манай нэгэн хуулийн фирмийг хөлслөн Н.Түмэндэмбэрэл, С.Батзориг нарын эсрэг гомдол гаргасан сурагтай. Энэ талаар хууль хяналтын байгуууллагын эх сурвалжаас лавлахад “Тийм мэдээлэл байгаа. Чухам хаанахын ямар компани хөлсөлж ямар гомдол гаргасныг сайн мэдэхгүй. Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг шалгаж буй байцаагч удаа дараа солигдсон болохоор мэдээлэл авахад бэрхшээлтэй байна” гэсэн юм.
САЙД НАРЫН ХЭРГИЙГ АТГ-Т ШИЛЖҮҮЛЖЭЭ
БСШУ-ы сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг УМБГ-аас АТГ-т шилжүүлэн шалгуулж эхэлсэн талаар дээрх хоёр газрын албаны эх сурвалж хэллээ. Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой болон бусдыг айлган сүрдүүлсэн гэх үйлдлийг УМБГ-т шалгаж дууссан аж. Харин өдгөө АТГ-т түүний албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдаас хахууль авсан гэх хэргийг нь шалгаж байгаа юм байна. Түүний эхнэрийн дансаар олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө орж гарсан нь тогтоогдож, хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг сонгуулийн өмнөхөн сүр дуулиантай зарласан. Шалгалтын явцад хуучнаар БСШУЯны олон ажилтнаас тайлбар мэдүүлэг авсан гэнэ. Мөн Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг ч АТГ-т шилж үүлэн шалгаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Түүнийг 600 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют нуусан гэж буруутгаж буй билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт нэлээд удааширч буй бөгөөд баттай эх сурвалжаас авсан мэдээллээр удахгүй прокурорт шилжүүлэх гэнэ.
Г.РАВЖАА