Монгол бүсгүйчүүд хохирсон таагүй мэдээлэл сүүлийн үед анхаарал татах боллоо. Малайзад амиа алдсан иргэний тухай дуулиан тасраагүй байхад Норвегид сурч байсан 22 настай М гэгч охин сураггүй алга болсон тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Тэрбээр тус улсад сурахаар 2012 онд явсан бөгөөд сүүлийн хоёр сар ор сураггүй байгаа аж. Ар гэрийнхэн нь хамт амьдардаг хүүхдүүд, сургуулийнхан руу нь холбоо барьсан боловч ямар ч сураг гаргаж чадаагүй юм байна. ГХЯ, хууль хяналтын байгууллагынхан иргэнийхээ сургийг гаргахаар ажиллаж байгаа аж.
Х.СҮРЭН