Засгийн газрын хэрэгж үүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Дашзэвэгийн Амарсайханыг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар уржигдар баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнд холбогдох хэргийг шалгах Ажлын хэсэг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байгуулагдсан бөгөөд мөрдөн шалгах явцад түүний хэд хэдэн хууль бус үйлдэл ил болсон бололтой. Шалгалтын явцад Д.Амарсайхан мөрд өн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзээд мөрд өн байцаагчид хорих хүсэлтээ прокурор, шүүхэд гаргасан аж.
Прокурорын байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна. Д.Амарсайханыг “Петро Чайна дачин Тамсаг” компанийнхантай хуйвалдан улсад орох байсан их хэмжээний татвараас нэг хувийг нь Хонконгийн “Sunwang” гэх компаниар дамжуулан хувийн дансандаа авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн анх шалгаж эхэлсэн юм. Түүний энэ үйлдэлд хууль хяналтын байгууллагаас шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа. Дандаа хятад хэлээр бичсэн гэрээ, бичиг баримтыг шинжилж судлахад нэлээд хугацаа шаардлагатай бөгөөд прокурорын байгууллагын эх сурвалж “Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Тиймээс мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хориогүй” гэж мэдээллээ.
Г.РАВЖАА