ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс сэргээн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу эрх олгож, төрийн өмчийн объектуудыг хувьчилсан, МИАТ-ын удирдлагуудын угаасан мөнгөнөөс хувь хүртсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж буй. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн объект, компанийг хууль зөрчин хувьчилсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Тухайлбал, 2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг Ч.Хоролс үрэнгийн компанид хуудуутай хувьчилсан баримт хууль хяналтынханд байгаа гэнэ. Д.Сугарт холбогдох хэргийн зөвхөн нэг хэсэг нь дээр дурдсан үйлдэл бөгөөд АТГ болон бусад мөрдөх албанд шалгуулж буй хэргүүдийг нэгтгэн шалгахаар хууль хяналтын байгууллагынхан төлөвлөж буй сурагтай.