ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан, бригадын генерал Т.Дашдэлэг, Улсын нөөцийн газрын дарга асан, “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж нарт холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэхээр товлосон байв. Хаалттай хэлэлцэх болсон шалтгаан нь улсын маш нууцад холбогдох материал яригдана гэж шүүх бүрэлдэхүүн тайлбарласан юм. Тодруулбал, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 24 дэх жагсаалтад “Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, техник, зэвсэглэл, материал маш нууцад хамаарахаар” заасан аж.
Дээрх хүмүүсийг БНАСАУ-д байлдааны онгоцны мотор наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулан шалгасан бөг өөд бусдыг залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээг үйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган Тагнуул болон АТГ-аас шалгасан юм. Уг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгч нар өмгөөлөгч нэмж авсан. Тэд хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй хэмээн шүүхэд хүсэлтээ гаргаснаар 2014 оны нэгдүгээр сарын 6 хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.
Г.РАВЖАА