Малайзад амиа алдсан 25 настай Б.Энхтуяагийн шарилыг эх оронд нь авчрахаар талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр Малайзыг зорив. Тэдэнтэй хамт Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтэн явлаа. Зардлыг нь Хууль зүйн болон Гадаад харилцааны яам гаргажээ. Монгол Улсын хоёр иргэн Малайзад амиа алдсан учир энэ асуудалд анхаарч, хууль зүйн яаманд Дэд зөвлөл байгуулжээ.
Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, 2014 оны эхний улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэрэмжлүүлэг бүхий паспортын хавчуурга хэвлэн БНХАУ-тай хиллэдэг боомтууд, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газарт тараахаар болсон аж.
Х.СҮРЭН