Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүг шалгаж эхлээд буй гэх мэдээллийг бид авлаа. Учир нь МХЕГ-ын ажилтнуудын нийгмийн даатгалын мөнгийг санхүүчид нь хуулийн дагуу бичээгүйн дээр удаа дараа дутуу төлсөн аж. Яагаад ийм асуудал үүсээд байгааг шалгахад 60 гаруй сая төгрөг дутжээ.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр санхүүгийн хэлтсийнхэн ажилтнуудынхаа нийгмийн даатгалын мөнгийг дутуу бичиж, томилолтын мөнгийг нь завшдаг байсан аж. “Би аваагүй, мэдэхгүй” гэж хөлөө жийлцэж буй төрийн албан хаагчдыг хуулийн байгууллага шалгаж, гэм буруутай хүнийг тогтоохоор ажиллаж буй гэнэ.
Х.ХАНГАЛ