Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсгээс автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах, эсэх талаар өчигдөр “Мобиком”-ын 200 мянган хэрэглэгч болон нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 дугаарын утсаар иргэдээс дахин санал авсан. Иргэдийн хувьд хүлээлт үүсгэсэн уг шийдвэрийг далимдуулж 158815 гэсэн дугаараас “Хүйтний улиралтай холбогдуулан автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах нь зөв үү? Тийм-1, Үгүй-2 гэж бичээд саналаа илгээнэ үү” гэсэн мессеж өчигдөр “Юнител”- ийн хэрэглэгчдэд ирсэн юм.
Энэ талаар нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Зөвхөн “Мобиком” болон 1200 дугаарын утсаар санал авч байгаа. Өөр байгууллагаас ийм санал ирэх ёсгүй” гэв. Мөн энэ талаар “Юнител”-ийн лавлахаас асуухад “Манай байгууллага иргэдэд 1200 гэсэн дугаарт саналаа өгөөрэй гэсэн мессеж явуулсан. Тухайн тусгай дугаарыг өөр байгууллага эзэмшдэг байх” гэсэн юм. Тусгай дугаар руу хариу илгээхэд 300-500 төгр өгийн шимтгэл авдаг. Тэгвэл 158815 гэсэн тусгай дугаарыг эзэмшдэг компани энэ асуудлаар далимдуулж, мөнгө олох арга сэджээ.
Т.БУЯНАА