Монголд авлигыг цэцэглүүлж, улсын хөгжлийг хойш татан, төрийн болон төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаж буй бусармаг үзэгдэл бол төрийн албыг төрлийн алба болгосон явдал. Төрийн албыг төрлийн алба болгож буй тухай сүүлийн арав гаруй жил лав ярилаа. Гэсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгаан нь хууль номондоо гэхээсээ энэ ажлыг гардан хийдэг улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хүсэл зоригтой холбоотой.
Албан тушаалын дон, авлига цэцэглэхийн үндэс, нутгархах, намчирхах, улстөржих гэх мэт монгол төрийн нэр хүндэд халтай бүхний үндэс болсон энэ хорт үзэгдлээс салах хүсэл тэдэнд алга. Одоо тэгэхээр яах вэ. Өнөө мөрдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, энэ хуулийг дагасан дүрэм журмыг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Хууль зөрчсөн улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудыг олон нийтэд ил тод зарлан, төрийн алба хаах эрхийг нь тодорхой хугацаагаар, эсвэл бүрмөсөн хасдаг болмоор байна. Тэгж байж бид төрийн албыг торлосон “төрлийн” хүчин зүйлээс ангижирна.
Ерөнхийлөгчийн санаачилгаар саяхан зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний чуулганы үеэр Засгийн газрын 300 ажилтантай нэг агентлагийн 150 нь ах дүү, амраг садан, нэг аймаг, сумынхан байна гэсэн шүүмжлэл гарсан. Дэндэнэ дэндэнэ гэхэд хэтэрсэн энэ мэт явдлыг Төрийн албаны зөвлөл, хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авсан гэж итгэе. Төрийн алба цэвэр тунгалаг, албан хаагчид нь шударга байх нь хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдлага ямар байхаас ихээхэн шалтгаалах билээ. Гэтэл энэ бүхэнд хяналт тавьж, засаж залруулж байх ёстой газрын нэг Улсын прокурорын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрууд Увс, Ховдынхноор дүүрчээ. Үүнийг санамсарг үй явдал, зөвхөн энэ хоёр аймагт сайн хуульчид байдаг гэвэл итгэх хүн хэд бол. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав төрийн албыг хэрхэн төрлийн, найз нөхдийн алба болгосныг доорх жагсаалтаас харж болно.
1. Ц.Бямбацогт. Улсын Ерөнхий прокурорын орлогч, Увс аймгийн харьяат.
2.Б.Үнэнбат. УПЕГ-ын Тамгын хэлтсийн дарга. Д.Дорлигжавын гарын хүмүүсийн нэг гэгддэг. Түүнийг хаа томилогдсон газар нь хамт явдаг. Д.Дорлигжавыг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга байхад тэнд дээгүүр алба хашиж байжээ. Түүнээс хойш салаагүй. УЕПГ-т ирснээсээ хойш барилга байшин гээд хөрөнгө мөнг өтэй холбоотой бүх зүйлийг гардан хийдэг нэгэн болсон гэх.
3.Ө.Алтантуяа. УПЕГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
4. Д.Мөнгөнцэцэг. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.
5. Ё.Гэпилмаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.
6. Д.Бөхчулуун. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
7. С.Алимаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.
8. Б.Бат-Орших. Нийслэлийн прокурор Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын хамаатан гэж зарим хүн ярьж байсан. Оюутан байхдаа тэднийд нэг хэсэг амьдарч байсан гэдэг. Энэ өндөр албан тушаалд хүрэхэд нутгийн ах Д.Дорлигжавын дэмжлэг их байсан гэдгийг мэргэжил нэгтнүүд нь барим тавим ярьдаг юм билээ.
9. Б.Эрхэмбаяр. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор. Д.Дорлигжавын туслах байгаад дэвшсэн. Ерөнхий прокурор хийгээд Нийслэлийн прокурорын итгэлт хүн гэгддэг. Тиймээс чухал хэргүүдэд хяналт тавьдаг гэнэ.
10. С.Цэрэнсамбуу. Баянзүрх дүүргийн прокурор, Увс аймгийн харьяат. Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсныхоо дараа тус дүүргийн Прокурорын газрын бүх ажилтныг халахад ганцаараа үлдэж, дэвшсэн.
11. Д.Энхтөр. Чингэлтэй дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.
12. Б.Пүрэвжав. Багануур дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.
13. Т.Баярсайхан. Сонгинохайрхан дүүргийн прокурор, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын ангийн анд
14. Н.Энхтуяа. Баянгол дүүргийн прокурор, Ерөнхий прокурорын найз.
15. Ш.Алтанцэцэг. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийн үед Баянгол дүүргийн прокурорт хяналтын прокурор байсан. Энд ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаж, ноцтой гэмт хэрэгтнүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир ажлаасаа халагдсан. Онц ноцтой гэмт хэрэгтн үүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо төлөө тэднээс авлига авсан гэгдэж байсан ч нотлогдсон, эсэх нь тодорхойгүй. Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор болсны дараа прокурорын байгууллагад эргэн оржээ. Увс аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад Дорноговь аймгийн прокуророор дэвшсэн байна. “Түүнийг удахгүй нийслэлийн юм уу, УПЕГ-т ирэхэд гайхаад байх юмгүй” гэж мэргэжил нэгтнүүд нь ярьж байна.
Улсын ерөнхий прокурорын газрын ажилтнуудын захаас нь нэрлэхэд л Д.Дорлигжав прокурортой нутаг ус нэгтэй, оюутан цагийн анд, найз нөхдийнх нь хүрээлэл цөөнг үй байлаа. УЕПГ-т ойр эх сурвалжийн өгүүлснээр тэнд ажилладаг хяналтын 40 шахам прокурорын тэн хагас нь Увс, Ховдын гаралтай хүм үүс байдаг гэнэ. Түүнчлэн санхүү, аж ахуй, үйлчилгээний ажилчдын талаас илүүг нь дээрх хоёр аймгийнхан эзэлсэн байдаг тухай яриа ч байна. Нийслэлийн есөн дүүргийн Прокурорын газрын тавд нь Ерөнхий прокурорын гарын хүмүүс суужээ. Төрийн албыг төрлийн алба болгож буй яам, агентлагийн сайд, дарга нар олон байгаа. “Өнөөдөр” сонин ийм жагсаалтыг үргэлжлүүлэн нийтлэх болно.
Б.ГАЛДАН