Дэлхийд хамгийн анх дархлагдсан Богд хан уул, амуудад нь өдгөө өндөр байшин, орон сууцны хорооллууд сүндэрлэж, хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн суурьшлын бүс болоод удаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин гадаад, дотоодын компани, хувь хүмүүс дархан ууланд алга дарам газар ч үлдээхгүй гэсэн мэт газрынх нь төлөө улайрсан шунал, тэмцэл өдгөө ч үргэлжилсээр. Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төл өвл өгөөг 1990-ээд оны сүүлчээр батлахдаа Зайсан орчмыг аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөсөн ч өнөөдөр тэнд батганы хошуу багтахг үй шахам орон сууцуудаар дүүрчихээд байгааг хэн хүнгүй мэднэ. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг УИХ-аас баталж, өдгөө нийтээр дагаж мөрдөх хууль болон хэрэгжиж байгаа. Гэвч энэ хуулийг гууль болгож, уландаа гишгэснээр тэнд гадаад, дотоодынхны хөрөнгө оруулалттай элдэв нэртэй хотхоноос гадна өндөр үнэтэй сургууль, цэцэрлэг, спорт клуб, цэнгээний газар гээд байхгүй зүйлгүй. Зарим хүн Зайсанд яагаад барилга барьж болохгүй гэж хэмээн бухимдаж, түүгээр зогсохгүй нэг хэсэг нь газар нутгийг нь тусгай хамгаалалтаас гаргахаар ярьж эхэлсэн.
Богд уул нь Монголын нүүр царай болсон, Дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй, өвөрмөц тогтоц бүхий уул юм. 1996 онд Богд уулыг дэлхийн шим мандлын сүлжээний нэг бүс хэмээн ЮНЕСКО тодорхойлсон. Энэ мэт баримтаас үзвэл Богд хан уул Байгаль орчны хэн нэгэн сайд, албан тушаалтны мэдлийнх биш, дэлхий нийтийнх гэж хэлж болохоор. Ингэж дархалсан уулыг оготно аятай тал талаас нь цөлмөн, ухаж, цоолохыг хэн зөвш өөрөв. Хууль хяналтын байгууллагынхан, үүний учрыг олж, хужрыг нь тунгаахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээллийг бид өнгөрсөн долдугаар сарын 24-ний дугаартаа хүргэж байсан. Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн амыг дураараа сэндийчих эрхийг олгосныхоо төлөө үе үеийн Байгаль орчны сайдуудыг энэ хэрэгт буруутган сэжигтнээр тооцохоор шалгаж эхэлсэн юм. Гэвч сайд нарыг шалгахаас өмнө прокурорууд үзвэл үнс, харвал хальс гэгчийн үлгэрээр хянах нэрээр хавтаст хэргийг нь УМБГ-аас аваад хэрэгсэхгүй болгох тогтоол гаргачихсан байсан. Уг нь энэ хэргийг үргэлжлүүлэн шалгасан бол авлига, хээл хахуулийн нэлээд том хэргийн учгаас хууль хяналтын байгууллагынхан атгах байсан гэдгийг олон эх сурвалж хэлдэг юм. Шалгалтын явцад экологи, эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа зориулалтыг нь өөрчлөн барилга барьж, газрын хөрсийг сэндийчсэнээс экологид 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах гэрчилгээ авчихаад хэсэг хугацааны дараа зориулалтыг нь өөрчлөн орон сууцны барилга барьж, өндөр үнэтэй хороолол сүндэрлүүлэн ашиг олсон 40 гаруй компанийн удирдлагыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байсан аж. Тухайлбал, “Бимакс” гэх компани Зайсанд 1.5 га газар авч, 1.3-ыг нь ухаж төнхөн экологид 112.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгуулж байв. Тус компани 2004 онд аялал жуулчлалын зориулалтаар газар авсан бөгөөд тухайн үеийн Байгаль орчны сайд У.Барсболд тусгай зөвшөөрлийг нь баталгаажуулсан байжээ. Манай улсын тэргүүлэгч компанийн нэг MCS-ийн Барилга, угсралтын “MCS Property” компанийн захирал Б.Даваа-Очир Зайсангийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн зориулалтыг өөрчилсөн хэрэгт мөн шалгуулсан. Түүний үүсгэн байгуулсан “Тамир ногоон дэлхий” гэх компани нь 2007 оны аравдугаар сарын 5-нд аялал жуулчлалын зориулалтаар 0.7 га газар авчээ. Гэвч газрынхаа зориулалтыг өөрчлөн өдгөө “Будда виста” гэх орон сууцны хотхон сүндэрлүүлж байгаа аж.
“Тамир ногоон дэлхий” компанийнхны авсан 0.7 га газрын 0.56 га-г барилга барих нэрээр ухаж сэндийчсэнээс болж, байгаль орчинд 41.1 сая төгрөгийн хохирол учирсан юм. Байгаль орчинд учирсан хохирлыг мөнгөөр тооцох нь өрөөсгөл хэдий ч хууль хяналтын байгууллагынханд үүнээс өөр арга байхгүй нь ойлгомжтой. Энэ хохиролд гадаргын ус, ургамал, хөрсний бүрхэвчийг бүгдийг оруулан тооцсон гэнэ. Зайсанд авсан газрынхаа зориулалтыг өөрчлөн хамгийн их хохирол учруулсан нь “Одод” ХХК байжээ. Тус компани 2004 онд таван га газрын зөвшөөрөл авч, 1.4 га-д нь экологийн хохирол учруулсан аж. Хууль хяналтын байгууллагынхан хохирлыг нь 127.7 сая төгрөгөөр тооцсон байна. Энэ мэтээр жагсаалт үргэлжлэх бололтой. Эдгээр компанийн удирдлагад Эрүүгийн хуулийн 204 дүгээр зүйлд заасан Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн өөс онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан.
Харин албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн Зайсангийн газарт гэрчилгээ олгосон төрийн албан тушаалтнуудын тоо гарын 10 хуруунд багтахгүй. Тэдэнд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх байв. Тухайлбал, БОЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Я.Адъяа, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга асан А.Намхай, Б.Баярмагнай, тус газрын ахлах мэргэжилтэн А.Долгормаа, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Б.Төм өрх үү, Д.Шинэхүү, тус газрын Ашиглалт хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын дарга асан Н.Нацагдорж, Э.Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Д.Загджав болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл олгосон МХЕГ, НМХГ-ын Дэд бүтэц хариуцсан албан тушаалтнуудыг шалгахаар болсон аж. Энэ талаар НПГ-ын албаны хүнээс тодруулахад “Зайсан орчмын газрын зориулалтыг өөрчл өн орон сууцны барилга барьснаас экологид 1.9 тэрбум төгр өгийн хохирол учирсан гэх хэргийг прокурорын байгууллага татаж хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэлээ.
Харин зарим хүн энэ хэрэгт улстөрчид буюу үе үеийн Байгаль орчны сайд нар болон хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд холбогдон шалгуулах болсон учраас прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Прокурорын шийдвэрийг эсэргүүцэх эрх бүхий субъект байдаггүй учраас цааш нь гомдол гаргаад нэмэргүй. Тиймээс хэрэг хаагдсан гэж “Богд хан уулыг аврах уугуул иргэдийн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн ярилаа