“Чоно” группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг Сүхбаатар дүүргийн шүүхээс батлан даалтад гаргахаар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан гэнэ. АТГ, НПГынхан ч түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй, нотлох баримт хангалттай цуглуулсан гэж үзээд өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь батлан даалтад өгөхөөс татгалзаагүй аж.
Бидэнд олдсон мэдээллээр түүнийг “Blue sky” цамхгийг бариулах газрыг олж авахдаа бусдад хахууль өгсөн байж болзошгүй хэмээн шалгаж буй. Тэрбээр шалгалтын явцад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тус цамхгийнх нь 1/4-ийг эзэмшдэг гэж тайлбарласан гэнэ.