“Анод” банкны удирдлага болох Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарын зэрэг хүмүүсийг банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс онц их хэмжээний хохирол иргэд, байгууллагад учруулсан гэм буруутайд тооцож, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Мөн хувьцаа эзэмшигч 1248 хүнд учруулсан 9.2 тэрбум төгр өгийг дээрх хүмүүсээс, банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учруулсан 12.7 тэрбум төгр өгийг “Анод” банк дахь эрх хүлээн авагчаас гаргуулахаар болсон юм. Гурван шатны шүүхийн эл шийдвэрийг шүүгдэгч дээрх дөрвөн хүн болон хохирогч, хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол гаргаж, нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэх саналтай буйгаа илэрхийлсэн аж. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн Ажлын албаныхан тэдний гомдлыг хянаж үзээд нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн гэнэ.
Баянзүрх дүүргийн шүүх өдгөө тэдэнд холбогдох хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичиж байгаа бөгөөд ингэснээр мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн тэдний эд хөрөнгийг дуудлагаар худалдах эрх нээгдэж буй аж.
Г.РАВЖАА