Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга асан Ц.Наранцэцэг гэх эмэгтэйг хятадуудаас хахууль авсан хэргээр АТГын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, тус аймгийн шүүхэд шилж үүлсэн байна. Тэрбээр 2011 оны тавдугаар сарын 24-нд Дорнод аймгийн иргэн Т.Уранчимэг, БНХАУ-ын иргэн Ван Хунлин нараас таван сая төгрөгийн хахууль авч, хайрга олборлох зөвшөөрөл олгосон аж. Мөрдөн байцаалтын явцад Ван Хунлин Т.Уранчимэг нарын байгуулсан “Төгс сүмбэр” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвш өөрөлгүй байсан гэнэ.
Уг нь АМГ-аас зөвшөөрөл авах ёстой аж. Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд болжээ. Шүүхээс Ц.Наранцэцэгийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван жил, Ван Хунлин,Т. Уранчимэг нарт хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нь тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Г.РАВЖАА