Татварын ерөнхий газрын өмнөх удирдлагуудыг өнгөрсөн өвлөөс хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн нь олны анхааралд орсон. Тус газрын дэд дарга Ж.Батбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцааж буй.
Түүний хууль бус үйлдлийн талаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх хууль хяналтын байгууллагынханд мэдээлснээр бие биенээ барьж өгсөн гэх сураг байдаг. Түүнийг саатуулсны дараа Ч.Гансүхийг өөр хэд хэдэн албан тушаалтны хамт шалгаж эхэлсэн юм.
Юутай ч хууль хяналтын байгууллагаас Ж.Батбаярыг шал гаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн үр дүн гаралгүй өдий хүрэв. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бичжээ.
Энэ талаар Татварын ерөнхий газар, АТГ, Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалжаас лавлахад “Зарим сонинд ташаа мэдээлэл гарсан. Ж.Батбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, түдгэлзүүлсэн. Гадаад оронд зарим ажиллагаа хийсний дараа сэргээн шалгана” гэв. Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр тэргүүтэй тус газрын хэд хэдэн албан тушаалтан нийлж хувийн компани байгуулан, хахууль авч, аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас зайлс хийхэд нь дэмжлэг үзүүлж байжээ. НӨАТ-аас зайлсхийсэн байж болзошгүй 2000 гаруй компанийг УМБГ-аас шалгасан бөгөөд тэднийг татварынхны тусламжтайгаар ийм үйлдэл хийсэн байх магадлалтай гэж үздэг юм билээ.
Г.РАВЖАА