Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, улсын баяр наадмаар бөхийн цээр зөрчиж, Төрийн их баяр наадмыг хүндлээгүй зарим бөхчүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, улсын заан Б.Соронзонболд энэ жилийн наадмаар аварга Г.Эрхэмбаяртай барилдахдаа бөхийн цээр зөрчиж, түүнийг цохьсон төдийгүй Хөлийн цэцтэй маргалдсан гэсэн шалтгаанаар барилдах эрхийг нь хоёр сараар хасчээ.
Улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хасах хугацааг шийдвэр гаргасан өдрөөс буюу уржигдраас эхлэн тооцож, ойрын хоёр сард болох барилдаанд зодоглуулахгүй юм байна. Мөн улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабат нарыг бөхийн цээр зөрчсөн хэмээн үзэж хатуу сануулга өглөө.
Б.Бямба