Монголын “урт гарт” хүмүүс Бээжин, Шанхай, Малайз, Хонконгод гарч “дадсан ажлаа” хийх болсон гэх мэдээлэл цагдаагийнханд бий. Саяхан Хонконгийн нисэх онгоцны буудал дээр Монгол Улсын иргэн Э, Х, Г гэх бүсгүйчүүдийг саатуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эдгээр эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, халаасны хулгайч. Саяхан Хонконгод болсон эрдэнэсийн олон улсын үзэсгэлэн худалдааны үеэр очир эрдэнэ алдагдсан гэсэн. Дэлхийд ховорт тооцогддог энэ эрдэнэсийг хэн авсныг одоо хэр нь тогтоож чадаагүй. Үзэсгэлэн худалдаа болсон танхимын камерийн бичлэгийг шалгаад сэжигтэй гэх хүмүүсийг саатуулан шалгасан юм билээ. Гэхдээ манай иргэд авсан эсэх нь тодорхой болоогүй гэсэн” гэв. Энэ хэрэгт манай иргэдээс гадна гурван орны найман хүнийг шалгаж байгаа аж.
Х.ОЮУН