Улаанбаатар хотод гардаг зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байдаг аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд хурд хэтрүүлснээс болж 1074 зөрчил гарсан байна. Үүнээс зам тээврийн осол 8.8 хувийг эзэлж байгаа юм. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл, мэдээллийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч О.Төгс-Очир “Жолооч нар орой замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины гэрлээ шилжүүлдэггүйгээс болж, зам тээврийн осол гарах нь нэлээд түгээмэл. Энэ оны эхний есөн сарын байдлаар ийм шалтгаанаар Улаанбаатар хотод 104, орон нутагт 129 осол гарсан” гэв.
Т.БУЯНАА