Гэмтэл согог судлалын үн дэсний төвийн захирлаар “Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярыг есдүгээр сарын 18-нд томилсноос хойш өнөөг хүртэл удирдлага, ажилтнуудынх нь дундах “дайн” намжаа гүй байна.
Төвийн захирлаа эсэргүүцсэн эмч нартай Ц.Энхбаяр хатуухан үзэхээр шийдэж, “Авлига, хээл хахуульд идэгдсэн эмч нартай тэмцэнэ, халаад өгнө” хэмээн “сэлэм” эргүүлж, эмч нараа дараалан халж, оронд нь учраа мэдэхгүй хүмүүсийг томилсон нь багагүй шуугиан тариад буй. Тэгвэл тус төвийн Үйлдвэрчний хороо болон ажлаасаа халагдсан эмч нар өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Ц.Энхбаяр томилогдсоноосоо хойш Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, Бодлого стратеги, гадаад харил цаа хариуцсан дэд захирал гээд тус эмнэлэгт хамгийн чухал гэгдэх албан тушаал эрхэлж бай сан найман хүнийг ажлаас нь халсан. Түүний эл үйлдэл ГССҮТийг боловсон хүчний хомс долд оруул лаа гэж үзэж байгаагаа тэд илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн 91 эмч халагдах өргөдлөө өгсөнөөс 48-ынх нь хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж шинэ удирдлага нь мэдэгдсэн ч эмч нар хүлээж аваагүй аж.
Өдгөө хууль бусаар томилогдсон захирлаа хүлээн зөвшөөрөөгүй 300 гаруй эмч, асрагч, сувилагч халагдах өргөдлөө өгчээ. Тэд өнгөрсөн сарын 30-нд хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тухайгаа удирдлагууддаа мэдэгдсэн бөгөөд албан үүргээсээ чөлөөлөгдөх хуулийн хугацаа нь энэ сарын 30-наар дуусах юм. Өөрөөр хэлбэл, халагдах өргөдлөө өгсөн эмч, ажиллагсад маргаашнаас ажилдаа ирэхгүй байж болох нь. Өнгөрсөн пүрвээс баасан гаригт шилжих шөнө гүрээндээ хутгалуулсан хүн ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Яаралтай мэс засал хийхгүй л бол амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан залуугийн ар гэрийнхэн эмч нараас аврал эрэхэд эмнэлгийнхний зүгээс гүрээнийх нь судсыг дарж боон, цусыг нь тогтоохоос өөр юу ч хийж чадахгүй байсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Уг нь тус төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Нарантуяа эмч нартайгаа зөвлөлдөж, хагалгаа яаралтай хийх ёстой байсан ч түүнийг хүлээн цаг алдсан, хагалгаа хийсэн ч 25 настай залуу хоёр хоногийн дараа цэл залуугаараа хорвоог орхисон харамсалтай явдал болжээ. Ар гэрийнхэн нь одоохондоо мэдээлэл өгөхөөс татгалзаж, ямартай ч гомдолтой байгаагаа бидэнд хэлсэн юм. Өмнө нь тус төвийн эмч нар ийм хагалгааг амжилттай хийж байсныг ажлаасаа халагдсан эмч нар ярив. Хэвлэлийн хурлын үеэр зарим зүйлийг тодрууллаа.
-Маргааш гэхэд ГССҮТ-д ажиллах хүн олдохгүй нь. Тэнд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг яах вэ. Ямар нэгэн юм болбол хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Та нар тангараг өргөсөн эмч нар шүү дээ.
Б.Бүргэд (ГССҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга, судасны мэс заслын их эмчээр ажиллаж байсан)
-Өдгөө манай эмнэлэгт 500 гаруй хүн эмчлүүлж байна. Бид энэхүү хууль бус томилгоог эсэргүүцэн, олон удаа албан шаардлага хүргүүлж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахыг хүссэн. Ц.Энхбаяр ГССҮТ-ийн захирлаар томилогдсоноос хойш эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Өдгөө эмнэлэгт эм, ор, төсөв алга. Эрүүл мэндийн тухай хуулиар тухайн эмч эмчлэх эрхээсээ татгалзах эрхтэй. Бид эрхийнхээ дагуу ажиллаж байна. Түүнээс ямар нэгэн албан тушаал, нэр алдар хөөсөндөө биш. Бид хүн эмчлэхээсээ татгалзаагүй. Тиймээс хууль бус томилгоо явуулсан Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр, шинээр томилогдсон тасгийн дарга нар хариуцлагыг нь хүлээнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Та нар Ц.Энхбаяр захиралтай ярилцаж, учраа олох гэж үзсэн үү. Заавал асуудлыг ингэж хурцатгах хэрэг байсан юм уу?
-Хоёр, гурван ч удаа уулзсан. “Муусайн газрын наймаачид, авлигачид” гээд халгаагаагүй. Бид өргөдлөө өгөөд сар шахам болж байхад ярилцаж, ойлголцох хугацаа хангалттай байлаа шүү дээ.
-Гэмтлийн эмч, ажиллагсад хуучин удирдлагаа өмгөөлсөн, авлига, хээл хахуульд идэгдсэн гэсэн яриа байдаг. Үнэхээр тийм бол халж, сэлгэсэн нь зөв юм биш үү? Уг нь бол захирал томилоход заавал ажилтнуудынх нь саналыг авах шаардлагагүй баймаар юм. Р.Энхсайхан (Яаралтай тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан)
-Гэмтлийн анхан шатны болоод нарийн мэргэжлийн бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний эмнэлгийг Ц.Энхбаяр эмч удирдахыг манай хамт олон хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эмнэлгийг ямар хүн удирдах нь хамт олонд хамаатай. Ц.Энхбаяр 2006 онд Гуравдугаар нэгдсэн эмнэлгийн захирлаар арав гаруй хоног ажиллаад хамт олон нь эсэргүүцсээр болиулсан.
Өнгөрсөн хавар тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөөд тэнцээгүй. Улс төрийн томилгоогоор ирсэн энэ хүн манай эмнэлгийг удирдах чадамжгүй гэж үзэж байна. Дээрээс нь манай эмнэлэгт захирлын сонгон шалгаруулалт явуулаагүй, Н.Удвал сайд бүрэн эрхийнхээ дагуу гэх хаалт хийн, хууль бусаар томилсон нь ийм байдалд хүргэлээ. Дан ганц манай эмнэлэг ч гэлтгүй Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлгийн үйл ажиллагаа доголдож буйг та бүхэн мэдэж байгаа байх. Бид өвчтөнүүдийнхээ гэмтэл, согогийг арилгах гэж ачааллаа дааж ядан явдаг болохоос авлигад идэгдсэн энэ тэр зүйл байхгүй.
-Удирдлага, ажилтнуудын “дайн”-аас болж 25 настай залуугийн амь эрсэдлээ. Цаашид ГССҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь шинээр томилогдсон туршлагагүй эмчийн буруутай үйлдлээс болсон гэсэн яриа байна. Үнэхээр эмч нар хагалгаа хийхээс татгалзсан юм уу?
Б.Буянтогтох (Эрчимт эмчилгээний тасгийн их эмч) -Эмч нарын халаа, сэлгээнээс болж өвчтөнүүдэд түгшүүрийн харанга дэлдээд байна. Мэргэжлийн өндөр чадвартай эмчийг халж, оронд нь сургууль төгсөөд хоёр жил ч болоогүй хүнийг тасгийн дарга гэх зэргээр өндөр албан тушаалд томилж буй нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж буйгаас ялгаагүй. Үүнээс болж саяхан нэг хүний амь эрсэдлээ. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө гүрээндээ хутгалуулсан, гүрээний артерийн том судас нь бүрэн тасарсан оноштой өвчтөн ирсэн. Манай судасны мэс заслын эмч Н.Шагдарсүрэн, Б.Бүргэд нар ажлаасаа халагдсан учраас Гуравдугаар эмнэлгээс судасны мэс заслын эмч авчрах тухай яриа гарсан. Гэхдээ тухайн хүний биеийн байдал маш хүнд байсан тул бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан мэс засал хийсэн. Хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараа биеийн байдал нь хүндэрсээр нас барсан харамсалтай явдал боллоо.