Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга уг мэдээлэл үнэн бодитой, эсэхийг газрын даргаас нь тодруулаад “Хэрэв үнэн бол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан албан тушаалтанд ямар арга хэмжээ авах вэ” гэв.
Түүнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Ийм явдал болсон нь үнэн. Х.Батбаярт хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.
Ч.Мөнх