Төв талбайн урд “заазууран” гэх нэртэй барилга барьж ашиглалтад оруулсан “Чоно” группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн пүрэв гаригт саатуулан Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьжээ. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Саатуулсан нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
НПГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Энхболдсодонг “Blue sky” цамхагийг барихдаа бусдад их хэмжээний хахууль өгсөн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хувь эзэмшигч нь болсон гэх асуудлыг шалгахын тулд саатуулсан. “Чоно” группийн санхүүгийн бичиг баримтад үзлэг хийхээр болсон” гэж мэдээллээ.
“Чоно” группийн эзэмшилд “White house” зочид буудал, “Strings” шөнийн клуб, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго” салон зэрэг байгууллага багтдаг юм байна.