Үндсэн хуулийн цэцийн гишүүний өндөр эрх дор хоргодож, хууль хяналтын байгууллагынхнаас бултаж буй Д.Сугартай холбоотой шалгах зүйл нэмэгдсээр байна. МИАТ-ын удирдлагын мөнгө угаасан гэх хэрэгт түүнийг шалгаж чадаагүй ч хуулийн байгууллагынханд шалгах өөр хэд хэдэн хэрэг гарч ирсэн гэнэ.
МИАТ-ын удирдлагын хэрэгт холбогдон шалгуулж байсан Н.Гантөмөртэй хамтран их хэмжээний мөнгө нааш цааш нь болгосон баримт хуулийн байгууллагынханд олдсон сурагтай. Тухайлбал, “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөрөөс орон нутагт хөрөнгө оруулах нэрээр нэг тэрбум төгрөг зээлсэн байна. Гэвч энэ зээлээсээ сохор зоос ч төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд оруулжээ. Түүний энэ үйлдлийг бусад хэрэгтэй нь нэгтгэн шалгахаар болоод буй гэнэ.