1991 онд хүүхдийг хүчирхийлээд амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн нэгэн эрэгтэй хүнийг Нью-Йоркийн цагдаа нар баривчилсан байна. Дөрвөн настай охины аминд хүрсэн хэргийг иргэдээс ирсэн мэдээллийн дагуу илрүүлж чаджээ. Гэрчүүдийг байцааж, цусны шинжилгээ хийсний дүнд талийгаач охины эгч, ээж нарыг олж, хожим нь охины үеэл ах болох сэжигтнийг баривчилсан аж.
52 настай Конрадо Хуарес хийсэн хэргээ хүлээжээ. 1991 онд дөрвөн настай Анхелика Кастий охин гэр бүлийнхэнтэйгээ Куинсэд аж төрж байжээ. Ээж нь нөхрөөсөө салсан аж. Хуарес төрөл садангийн бяцхан охиныг хүчиндээд, хоолойг нь шахан алж, дараа нь эгч Балвена Хуарес Рамиресаа туслахыг хүсч дуудсан байна. Тэгээд тэд охины цогцсыг хөргөгчинд нуужээ. Тэгээд таксигаар хөргөгчийг Генри Гудзоны цэцэрлэгт хүрээлэнд аваачиж орхисон аж.
Хуарес Рамирес одоо амьд байхгүй гэнэ. 22 жилийн туршид охины цогцсыг таньж чадаагүй аж. Түүний эцэг эх нь ч охиноо алга болсон талаар мэдэгдсэнгүй. Хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа охины шарилыг цагдаа нар оршуулжээ. Хуарес баригдах үедээ Манхэттэний нэгэн зоогийн газарт сав угаагчаар ажиллаж байв. Түүнд одоогоор албан ёсоор ял хүлээлгээгүй байна.